С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татлаа

olloo_mn_1521612312_Bayartsogt-11Оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байх магадлал хамгийн өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэгт шалгалт явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-аас 13 улс руу 25 хүсэлт явуулаад байгаагаас хамгийн сүүлд С.Баярцогтын дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Нийслэлийн прокурорын газраас хүргүүлээд байгаа аж.

С.Баярцогтын оффшор бүс дэх дансны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл ирснээр түүнийг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хэргийн дотоод дахь мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон бөгөөд оффшор бүсэд хадгалагдаж байгаа сэжигтнүүдийн мөнгө нь Монголоос гаралтай хууль бус мөнгө болох нь тогтоогдоод байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих