“Цагдаа ах”-аас зай бариарай

Хуулийнхан буюу цагдаа, тагнуул, прокурорынхныг хэрэг хийх нь бүү хэл холуур өнгөрдөг шахуу юм бодож явсныг яана. Тэгтэл хамгийн харгисыг нь тэд үйлддэг ажээ. Бид мэднэ дээ, “Долоодугаар сарын нэгэн”-ийг. Төрийн цагдаа таван иргэнээ юман чинээ бодолгүй нухаж орхисон билээ. Энэ юу ч биш. Үүнээс ч аймшигтайг тэд хийдэг юм байна. Тэр бүхнийг дурдах илүүц биз.

Тоон үзүүлэлтээс товчхон хүргэе. Өнгөрсөн жил гэхэд л тэдэнтэй холбоотой 302 хэрэг шалгагдсаны 190 нь хүнд, 32 нь онц хүнд хэрэг байсан нь харамсалтай. Албан тушаалаар нь авч үзвэл, шүүгч 10, прокурор дөрөв, хэрэг бүртгэгч 20, мөрдөн байцаагч 31 гээд хөврөх агаад манийгаа хамгаалах ёстой “цагдаа ах” нар 204-үүлээ холбогдсон нь алмайравч багадна. “Цагдаа ах”-аас зай барихгүй бол ч.

Хэргийн төрөл зүйлээр сонирхвол хүний амь, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг бараг талыг нь буюу 140-өөд тохиожээ. Авлигын хэрэг удаалах хандлагатай нь тэдний торгох арга хэмжээ гээчтэй холбоотой биз.
Г.Насан (www.wikimon.mn)


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих