Архангайн гурав ар араасаа ”хуримлажээ”
“Фортуна” Батбаяр өнгөрсөн долоо хоногт давхар баярт умбажээ. Охин Б.Жаргалангийнхаа хуримыг эртнээс төлөвлөж байсан ёсоор өнгөрсөн долоо хоногт хийсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд давхар баяр нэмсэн нэг зүйл нь эрхэм гишүүн өөрөө “гавьяат” цол хүртсэн явдал байлаа.
Шинэ жилийн үдэш телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ мань эр “Өвлийн өвгөнөөс юу хүсч байна вэ?” гэсэн хөтлөгчийн асуултад “Өвөө болохыг хүсч байна” гэж хариулж байсан нь ч учиртай аж. Охин нь түүнд удахгүй зээгийн зулай үнэрлүүлэх гэж буй юм байна.
Давхар баяраар дүүрсэн хуримын зочид нь мэдээж УИХ дахь ангийнх нь найзууд, улстөрчид, өмнө нь бизнесийн салбарт хамтран ажиллаж байсан хөгшин, залуу үе үеийнх нь нөхдүүд, ах дүү төрөл, төрөгсөд нь байлаа. Хуримын зочдын дунд өрнөсөн нэг яриа тун сонирхол татсан гэнэ. Юу гэхээр УИХ-д Архангай аймгаас сонгогдсон гурван гишүүн гурвуулаа өнгөрч буй онд охидоо гэрлүүлж, аз жаргал дүүрэн хурим хийснээ хувь тохиол хэмээн хөөрөлджээ. “Фортуна”-гаас гадна гишүүн С.Ламбаа, Р.Гончигдорж нар ч мөн өнгөрсөн онд охидоо гэрлүүлж, амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийн нэгийг мэдэрсэн байна.
З.ОРГИЛ
URL: