Конор Макгрегор бааранд зодолджээ

news_81942_1Холимог тулааны Ирландын тамирчин Конор Макгрегор Оросын Хабиб Нурмагомедовт ялагдсаныг нь сануулсны дараа Дублины нэгэн бааранд зодоон хийсэн тухай “Irish Times” сонинд мэдээлжээ.

Түүнийг баарны тайзан дээрээс үг хэлэх үед тэнд байсан хүмүүсийн нэг, “Чи орост зодуулсан шүү дээ” гэсэн аж. Конор Макгрегор тэр даруй тэгж хэлсэн эр рүү дайрч зодолдсон гэнэ. Гэхдээ цагдаа нар түүнийг баривчлаагүй ажээ.

 “New York Times” сонин өнгөрсөн сарын 26-нд мэдээлэхдээ, цагдаа нар ирланд тулаанчийг секс хийхийг хүчээр тулгасан хэрэгт сэжиглэн мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлэн байцаалт авсан гэжээ.

Конор Макгрегор сүүлийн тулаандаа Хабиб Нурмагомедовт хожигдсон юм. Тэрээр холимог тулааны октагонд 21 ялалт байгуулж, дөрвөн удаа хожигджээ.


URL:

Сэтгэгдэл бичих