С.Эрдэнэ сайд асан М.Зоригтыг хүнээ байчихсан “пялдага баагий” гэв
УИХ-ын гишүүн асан М.Зоригт 2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшиж ялагдсаныхаа дараа Бидний цөөхөн монголчууд төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр уг төслөө хэрэгжүүлэх явцдаа эрх баригч МАН-ынхантай илт сүжрэх болсон нь намынх нь зарим нөхдийн дургүйг хүргэх болжээ.
Бүр тэсэхээ байхдаа АН-ын дарга С.Эрдэнэ М.Зоригтод хандаж, “Пялдага царайлчихаад чи чинь уг нь АН-аас УИХ-ын гишүүн болж байсан, сайд болж байсан. Чи ч хүнээ байчихсан пялдага баагий байна шдээ” хэмээн жиргэжээ.
Хариуд нь харин М.Зоригт “Гөлөг хуцаж л байдаг юм. Би Хэнтийд л явна” хэмээсэн байна.
Эх Сурвалж: Zuv.mn
URL: