Д.Бадарч: Монголд багшийн суурь үнэлгээ өндөр байх ёстой
Монгол Улсын Гавьяат багш, ШУТИС-ийн ректор асан, “Нээлттэй боповсропын төв”-ийн захирал, доктор, профессор Д.Бадарчтай ярилцлаа.
Тэрбээр ЮНЕСКО-д 15 жил өндөр дээд албан тушаалд ажиллах хугацаандаа 30 гаруй орны сургалтын нээлттэй нөөцийн талаарх туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар гурван жилийн төсөл удирдаж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруупж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.
Д.Бадарч нь ЮНЕСКО-гийн ерөнхий захирлын тушаалаар Москва дахь Төлөөпөгчийн газрын захирлаар ажиллажээ. Москва дахь ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газрын захирал нь Армен, Азербайжан, Бепарусь, Молдав, ОХУ зэрэг улсад суух ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүний хувьд энэхүү албанд томипогдсон нь ЮНЕСКО төдийгүй НҮБ, түүний системийн байгууллагуудад монгол хүн Д-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны тохиолдол байсан юм.
- Та ЮНЕСКО-гийн Төлөөлөгчийн газрын захирлаар ажиллахын зэрэгцээ, залуу багш нарыг сурган бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тиймээс ярилцлагаа шууд багшийн хөгжлийн асуудлаар эхлүүлбэл ямар вэ?
- 2017 онд дэлхийн эдийн засгийн форумаас “Хүний капитал” гэж тайлан гаргасан. Тэр тайлангаар Монгол Улс оюуны чадавхаар 11-т жагсчээ. Тэгэхээр монгол хүн оюуны чадавхаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг гэсэн үг. Үүнийг үнэлэх арга нь, суурь мэдлэгийг яаж олж авч байна вэ гэдгээс хамаарсан.
30-50 хүүхэдтэй ажиллаж суурь боловсрол олгож байгаа багш нарыг сайн гэхээс өөр аргагүй.
Тэгвэл Монголын боловсролд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж буй хүн бол бага ангийн багш нар. 30-50 хүүхэдтэй ажиллаж суурь боловсрол олгож байгаа багш нарыг сайн гэхээс өөр аргагүй. Тэдний хөдөлмөрийг, чадварыг үнэлэх хэрэгтэй. Гэтэл Монголын боловсрол хаана очоод болохоо байв гэхээр олж авсан суурь мэдлэгээ цааш нь хөгжүүлж чадахгүй, хэрэглэж чадахгүй байна. Би дээр хэлсэн. Монголчууд оюуны чадавхаараа дэлхийд 11-д ордог ч чадавхаа хэрэглэх гэдэг дээр 49 дүгээр байрт эрэмбэлэгдээд буурчихаж байгаа юм. Тэгвэл бүр хөгжүүлэх гэдэг дээр явахаар 59-рүү унаж байна.
Тухайн улсын боловсролын чанарыг эрдэмтэн, академичийн тоогоор тооццоггүй. Харин экспортод гаргаж буй бүтээгдэхүүнд мэдлэг хэрхэн шингэсэн бэ гэдгээр нь тооцдог. Яг энэ үзүүлэлтээр манайх 130 орноос 111 дүгээрт жагсаж байгаа юм. Гэхдээ энэ бол нэг тал. Нөгөө талаасаа боловсрол гэдэг нь хүмүүжил. Тэр нь бас манайд алга. Түүнийгээ алдчихсан. Гадаадад очсон монгол хүн тухайн орны хөгжлийг дагаад барууны соёлтой, хүмүүжилтэй болдог юм байна. Усыг нь уусан бол ёсыг нь дагана гэдэг тэр. Монголдоо бол бүхий л зүйлд хэнэггүй байдлаар ханддаг. Энэ бүхэн бидний нүдэн дээр л харагдаж байна. Барууны орнуудад “Education” гэдэг үгээр боловсрол, хүмүүжил гэх мэтийг бүгдийг нь хамруулдаг. Тиймээс өнөөдөр дэлхийн хэмжээнд “Дэлхийн хүн бий болгоё” гэдэг асуудлыг НҮБ, ЮНЕСКО-гоос гаргаж тавьж байна. Энэ чиглэлээр маш их сургалт явуулж байгаа. Дэлхийн хүн болно гэхээр гадаадад ямар байсан гэртээ ч тийм байна гэсэн үг. Энэ бол нэг асуудал.
Хоёр дахь нь бид өнөөдөр мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Интернэт, сошиал гэх мэт. Өнөөдрийн суралцагчийг дөрөв хувааж үздэг. Эхнийх нь багшийн удирдлагад ганцаараа суралццаг. Хоёр дахь нь багшийн удирдлагад бөөнөөр явдаг. Хамтын ажиллагаа сайтай гэсэн үг. Гурав дахь нь онлайнаар сурдаг. Өөрөө бие дааж суралццаг гэсэн үг. Дөрөв дэх нь интернэтээс мэдээлэл авахын зэрэгцээ сошиал ашиглаж суралццаг Энэ нь сүүлийн үед манайд хөгжиж эхэлсэн нь сайшаалтай. Ийм байхад багш хүнээс шаардах гол асуудал бол хүүхдийг таних.
Манайд нэг хэсэг математиктаа сайн хүүхэд бүрийг ирээдүйд мундаг боловсон хүчин болно гэж үздэг байлаа. Одоо ч ийм үзэгдэл бий. Тэгвэл Харвардын их сургуулийн профессор байсан Ховард Гарднер гэж хүний оюуны олон талт шинж гэж гаргасан. Тиймээс олон талт шинж байгаа учраас багш юун түрүүнд хүүхдээ таних ёстой юм. Сүүлийн үед тархи судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байна. Энэ нь боловсролд нөлөөлж байгаа. Дөнгөж төрсөн хүүхэд, насанд хүрсэн хүн хоёрын тархины нейрон адилхан тоотой байдгийг тогтоожээ. Хүнд 100 тэрбум нейрон байдаг гэж байгаа юм. Нэг нейрон нь 10 мянган холбоостой. Дөнгөж төрсөн хүүхдийн нейроны холбоос насанд хүрсэн хүнийхээс ч их болдог талтай. Бүгд мэдээлэл орж ирж байгаа учраас тэр. Өнөөдөр техник технологи хөгжсөн учраас багшийн ярих гэж байгаа зүйлийг хэн нэгэн оюутан, сурагч хэлний мэдлэгтэй л бол өөрөө олоод үзчих, судлах боломжтай. Бид ийм нийгэмд амьдарч байна. Тиймээс багш арай өөр өнцгөөс хичээл зааж, ажиллах ёстой юм.
- Оюутан, сурагчид багшгүйгээр суралцаж, хөгжих боломжтой гэж та хэлээд байна. Тэгвэл багш хүн тэднээс ялгарч, өөрийгөө мэдрүүлэхийн тулд хэрхэн хөгжих ёстой юм бол?
- Багш хүн эхлээд хүнийг таньдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, багш өөрийнхөө мэддэгийг оюутан, сурагчдадаа мэдүүлэхийн тулд маш их хичээж байна. Гэтэл багшийн үүрэг нь мэдлэгийг толгойноос толгойд шилжүүлэх биш юм. Өнөөдрийг хүртэл агуулгад түшиглэсэн сургалт явуулж байна. Багш хичээл заахын тулд юу заах вэ, яаж ойлгуулах вэ гэдгээ бодох шаардлага гардаг. Дараа нь зааснаа шалгана. Харин одоо энэ бүхэн өөрчлөгдөж байна. Тухайн хичээлийг үзсэний дараа хүүхэд юу мэдсэн байх ёстой вэ гэдгийг хамгийн түрүүнд бодсон байх ёстой. Манайхан ой тогтоолтоор сайн л гээд байдаг. Нэг талаас сайн хэрэг, гэхдээ нөгөө талаас үнэндээ ой тогтоолт нь танин мэдэхүйн Блумын таксономын хамгийн доод түвшин байхгүй юу.
Саяхан Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас ой тогтоолт хүүхдийн цаашдын хөгжилд ямар үр дүн авчирч байна вэ гэдгийг судалсан. Судалгааны үр дүнд ой тогтоолт нэг их тус болж чадахгүй, ой тогтоохын оронд түүний учрыг нь олж бодоод, сэтгээд явбал тухайн хүүхэд цаашаа амьдрах чадвартай болно гэж гарчээ. Би Шотландад явж байхдаа 1860-аад оны нэг ном олж авсан юм. Тэр номон дээр “Хүн харж болно, ярьж болно, сонсож болно. Энэ бол мэдлэг биш. Хүн тархиндаа сэтгэж, тунгаан бодож, эргэцүүлж авбал тэр нь мэдлэг болно” гэж бичсэн байсан. Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр багш хүн агуулга заахгүй, юу хийлгэхээ бодсоны дараа яаж хүргэхээ л бодох хэрэгтэй. Номон дээр байгаа агуулгыг заагаад ямар ч үр дүн гарахгүй. Өнөөдөр багш хүн бол сурах үйл ажиллагааны дизайнер юм. Багш хүн гэдэг зөвхөн лекц уншихгүй. Найруулагчаас эхлээд олон талын чадвартай байх ёстой гэж Бор багш хэлдэг байлаа. Тухайн үед багшийн хэлсэн үг надад буухгүй байсан, орчин нь ч боломжгүй. Гэтэл өнөөдөр бүгд боломжтой болсон. Өнөөдөр багшийн үйл ажиллагааг дэмжсэн, багшийг ажиллахад тус болох маш их техник технологи, агуулга байна.Тэгвэл багшид хаанаас, юуг нь сонгож үзүүлэх сонголт л үлджээ.
- Таны хэлсэнчлэн нэг агуулгыг олон талаас нь тайлбарлах чадвартай багш манай ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд байна уу?
- Би сүүлийн 15 жил Монголд байгаагүй. ЮНЕСКО-д ажиллаж байсан учраас нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ таны хэлдэг шиг багш байгаа байх. Бүтээлч багш олон. Гагцхүү тэднийг зөв чиглэл, голдрилд нь оруулах тал дээр учир дутагдалтай байна. Тиймээс манайх “Нээлттэй боловсролын төв” гэж байгуулсан. Боловсрол эзэмшихэд хүнд маш их бэрхшээл байна. Босго оноо, төлбөр төлөх зэргээс эхлээд. Сургуульд орвол ном, сурах бичгээ авахаас эхлээд санхүүгийн бэрхшээл их. Тэгвэл нээлттэй боловсрол гэдэг нь энэ бүх бэрхшээлийг арилгах, аль болох бууруулах зорилготой. Өнөөдөр нээлттэй боловсрол хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна. Эхнийх нь Сургалтын нээлттэй нөөц материал буюу OER нэр томьёог эргэлтэд оруулсан. Харин хоёр дахь нь МООС. Massive online open course буюу Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл. Энэ бол олон тооны суралцагч интернетийн сүлжээтэй л бол хаанаас ч, хэзээ ч үзэж сурч болох нээлттэй хичээл юм.
Бид сурах бичгээ онлайн, нээлттэй болгох хэрэгтэй.
Яг энэ жишгээр “Сант” сургуулийн сурагч хүү Баттүшиг 2013 онд Массачусетсийн Технологийн их сургуульд орохоор болсон байна. Энэ жил анх удаа хөдөөгийн, Хөвсгөл аймгийн Галт сумын хүүхэд ийм эрх авсан. Эндээс бидэнд маш их боломж бололцоо байгааг харуулж буй юм. Нийтийг хамарсан нээлттэй хичээл нь Монголд ч хэрэгтэй гэдгийн тод жишээ энэ. Гурав дахь чиглэл нь сурах бичиг. Энэ асуудал манай улсад хүндрэлтэй. Ялангуяа дунд сургуульд. Бид сурах бичгээ онлайн, нээлттэй болгох хэрэгтэй. Дэлхий нийтээрээ ийм хэлбэрт шилжиж байна. Манайх ч ийшээ ормоор байгаа юм. Үүнийг овжиноор ашиглаж боловсролоо хөгжүүлэх гарц байна.
- Маргааш багш нарын иххурал эхлэх гэж байна. Манай улсад олон салбарын чуулган, их хурал болдог. Харамсалтай нь, тэндээс гарч буй үр дүн бага. Тэгвэл багш нарын VII их хурлаас та юу хүсч, хүлээж, харж байна вэ?
- Манай боловсролын салбарт нэг асуудал гарч байгаа юм. Энэ салбар урт удаан мөчлөгтэй. Гэтэл манай төр засаг дөрвөн жилд нэг удаа солигддог. Шинээр засгийн эрх авсан улс төрийн хүчнүүд өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэх дургүй. Байнга өөрчилдөг. Үүнээс болж боловсролын систем бэрхшээлтэй тулгарсан. Боловсролын системийн чанар муу байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс үүнийг зөвөөр ойлгож, урт хугацааны стратеги хамтарч гаргамаар байгаа юм. Бүгд өөрийн арга барилтай ч Монгол Улсаа л хөгжүүлье гэсэн нэгдсэн зорилготой учраас тэр хүрээнд боловсролын салбарт арай өөрөөр хандмаар байна. Тэгэхгүй бол нэгнийхээ хийх гэж эхлүүлснийг үгүйсгэж, дахин нэг шинэ санаа дэвшүүлж, тэр нь хэрэгжих гэж ядаж байтал бүрэн эрхийн хугацаа дуусдаг. Ингээд л бүх зүйл нойлоос эхэлнэ. Энэ бүхнээс бол багш нар хэцүүдэж байна шүү дээ.
Олон улсад “Эрүүл бус улс төр” гэдэг нэр томьёо гарч ирсэн байна. Тиймээс эрүүл бус улс төрийг боловсролд ойртуулж болохгүй, татгалзах хэрэгтэй байгаа юм. Эрүүл бус улс төр нь тухайн орны боловсролын хөгжилд маш ноцтой хор хохирол учруулна. Хурал чуулган хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Эндээс л зөв шийдэл гарах ёстой. Гэхдээ хийж буй хурал чуулган нь тодорхой асуудал шийддэг байгаасай. Сүүлийн үед ЮНЕСКО нэг асуудлыг дэвшүүлж байна. Өмнө нь боловсрол нийгмийн өмч байлаа. Тэр үед дандаа татвар төлөгчдийн мөнгөөр сургуулиудыг санхүүжүүлж байсан учраас тэр. Харин өнөөдөр боловсролын салбарт хувийн хэвшил зохих байр суурь эзэлж байгаа юм. Тиймээс боловсрол бүх нийтийн өмч учраас хамтарч хөгжүүлье гэдгийг дэвшүүлж байна.
-Багш нар өөрийгөө хөгжүүлэхийн тулд ажлын ачаалал бага байх хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Энэ бол улсын сургуулийн багш нарын ярьж буй асуудал. Эндээс харахаар хувьсгалын болон хувийн сургуулийн боловсролын ялгаа гэдэг зүйл гараад иржээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь багшийн чадвар, багшийн хөгжил юм болов уу. Та харин юу гэж харж байна вэ?
-Ер нь багшийн суурь үнэлгээ өндөр байх ёстой. Гэтэл манайд тэр нь доогуур. Багшийн хөдөлмөрийн үнэлгээний системийг өөрчлөх хэрэгтэй. Хийсэн ажлаас нь хамаарч ялгавартай ханддаг баймаар. Багшийн ачааллыг багасгах арга нь шинэ технологи. Үүнийг зөв хэрэглэвэл ачаалал багасна. Тиймээс нэлээд бүтээлч, шинэ санаачилга гаргаж, орчин үетэй хөл нийлүүлж ажиллах тал дээр салбарын яам, удирдлагын зүгээс чиглүүлж өгмөөр байна. Контент, концепцийг нь гаргадаг нэг баг, дизайныг хийдэг өөр нэг баг байх хэрэгтэй болж байна. Ингэж багаар ажиллаж чадвал багшийн ачаалал буурна, багшийн хөгжилд ч шинэ өөрчлөлт гарах юм. Түүнээс биш энэ бүхнийг нэг багш дангаараа хийж чадахгүй. Тиймээс аливаад зохион байгуулалт хэрэгтэй. Нэг хүний эхлүүлсэн ажлыг дараагийнх нь устгамааргүй байна. Технологи бол ёстой асуудал биш. Манайд бий. Гэвч ажиллах хүн алга.
Сонирхуулаад нэг жишээ хэлье. “Сант” сургууль наймдугаар ангиас нь программ бичдэг код заагаад эхэлжээ. Хүүхдүүд үүнийг маш ихээр сонирхож, асар идэвхтэй байна гэнэ. Сурах идэвх эрс дээшилсэн. Тэгээд 12 дугаар анги төгссөн “Сант”-ын хүүхэд олон улсын шалгалтыг нь өгөөд банканд програмистаар оржээ. Их, дээд сургуульд суралцахгүйгээр шүү. Юу хэлэх гээд байна вэ гэхээр бид боловсролын системдээ уян хатан байхгүй бол хоцрогдож мэдэх нь ээ.
- Монголын залууст гадаадад илүү ихийг сурч мэднэ гэсэн сэтгэхгүй суучхаж?
- Энэ бол манай дотоодын боловсролын арчаагүй байдлаас болж байна. Түүнээс биш залуучуудыг буруутгаж болохгүй. Залуучууд орчныг сайн мэдэрч байгаа. Тиймээс залуусын сонирхол, хүсэл тэмүүлэлд нь нийцүүлж Монголын боловсролыг өөрчлөх хэрэгтэй.
- Дээд боловсрол олгож сургуулиудын багш нарын чадвар, хөгжлийн тал дээр хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
- Сүүлийн жилүүдэд гэрэл гэгээтэй зүйл их байна. ШУТИС-ийн МИС дээр очсон. Тэнд нэгдүгээр ангидаа онолын хичээлээ үзээд, савхан гоймонгоор гүүр бариулж байна. Хоёрдугаар ангид арай жаахан илүү хичээл үзэхээр нөгөө гүүрээ төмрөөр барьж байх юм. Гуравдугаар ангид электрониктой болж, дөрөвдүгээр ангид автоматиктай боллоо. Багш нь самбар дээрээ заах ёстой хичээлээ зааж байна. Ийм арга барилаар төгссөн хүүхэд бол зах зээлд гараад амьдралтай. Эндээс харахад манай бүх зүйл муу биш. Сайн зүйл ч их. Тиймээс түүнийгээ олж харах хэрэгтэй. Тэгээд хөгжүүл.
- ЮНЕСКО-д 15 жил ажиллахдаа хөгжлийн түвшингээрээ Монголтой ойролцоо оронд оч иж байсан байх. Тэдний боловсролын тогтолцоо, багшийн хөгжил ямар вэ?
- Би 11 жил ОХУ-д ажилласан. Гэхдээ Армен, Азербайжан, Беларусь, Молдавыг хариуцна. Дараа нь гурван жил Парист, нэг жил Узбекстаны Ташкентад ажиллалаа. ОХУ бол “Боловсролоо өөрчилнө” хөтөлбөр хэрэгжүүлээд өнөөдрийг хүртэл явж байна. Асар их үр дүн өгсөн, хөрөнгө ч их зарцуулсан, сургуулиудаа нэгтгэсэн. Тэр утгаараа ОХУ дээд боловсролоо нэлээд дээш татлаа. Хамгийн хөгжил муутай нь Молдав. Европын хамгийн ядуу орны нэг. Тус улсын боловсролын систем нь Румынтай адил. Нэг хэлтэй учраас тэр. Боловсролын салбар нь манайх шиг. Гүрж цэгцэрч байна, Азербайжанд төрөөс их дэмжлэгтэй, Армен боловсрол дээр замбараагаа алдсан. Их сургуулийнх нь байдал сайнгүй. Казахстан бол маш сайн. Узбекстан бол манайхаас жаахан хойно яваа. Шинэлэг зүйл нэг их нэвтрүүлээгүй. Манай боловсрол амархан цэгцрээд, амархан хөлөө олох боломжтой. Гэвч түүнийгээ нэгтгэж, хайрцаглаж чадахгүй байна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг манайхан нэгтгээд нэг яаманд харьяалуулсан. Гэтэл үүнийг шүүмжлэх хүн олон. Энэ зөв үү, буруу юу. Та боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд санаа бодлоо хуваалцаж болох уу?
-Том зургаар нь харвал дөрвүүлээ холбоотой. Тэр дөрвийн холбоосыг харж чадвал заавал салгах шаардлагагүй. Соёлоор дамжуулж хүүхдэд хүмүүжил, боловсрол олгоно. Тиймээс энэ хоёр нь салах үндэс байхгүй. Спорт ч мөн ялгаагүй. Бие бялдрын хүмүүжил олохоос эхлээд бас л боловсролтой холбогдож байна. Тиймээс бүтцийн хувьд бол зөв. Гагцхүү энэ дөрвийг зэрэг харж чаддаг хүнээ л томилох хэрэгтэй. Ер нь монголчууд 30 жил гадаад явж үзлээ. Туршлага судаллаа, олон эксперт ирлээ. Олон залуучууд барууны оронд сурч тэр дэлхийн түвшний сургалт эрдэм шинжилгээнд боловсорч ирсэн байна. Тэр утгаараа өнөөдөр Монголын боловсролыг бид өөрсдөө авч явах хэрэгтэй. Гадаадад өндөр мэргэжил эзэмшээд ирсэн залуучуудаа дээш гаргаж ирмээр байна. Тэдний толгойг ажиллуулж, ашигламаар байгаа юм. Ингэж л хэлье дээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бадарч багш гуай амьдралдаа ховорхон удаа шохой барьсан хүн шүү. Багш нэртэй байхдаа эхнэр хүүхдийн асуудалд орооцолдоод ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Хичээлээ залуу багш нараар заалгадаг тухайШУТИСд одоо ажиллаж буй шаьв нар нь дуу нэгтэй рьж байна.