Нийслэлийн прокурор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

bayarmagnai_700

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ үдээс хойш үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Тэрээр УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байж магадгүй.
Мөн түүнээс гадна нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал мөн хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа аж. Түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих