Сүхбаатарын талбай дээр тамхи татахыг хориглов

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, нийтийн хоол, баар цэнгээний болон үзвэр үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох тогтоол гаргалаа. Мөн албан байгууллагууд ариун цэврийн өрөөнд тамхи татахыг хориглосон тэмдэг тавихыг сануулсан байна. Дээрх тогтоолын дагуу тамхидалттай эрчимтэй тэмцсэн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тамхигүй, эрүүл орчин бүрдүүлсэн зоогийн газар, зочид буудал, ресторануудыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгаруулан урамшуулж байсан удаатай.


URL:

Сэтгэгдэл бичих