Капитал банкийг татан буулгахаар болсныг зарлалаа
Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа.
Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
URL: