Д.Энхбатыг хулгайлсан хэрэг ОУ-ын хүний эрхийн байгууллагуудын анхааралд оржээ
Өнгөрсөн пүрэв гарагт болсно Б.Хурцын хэрэг олон улсын анхаарын төвд байсан тухай дэлхийн томоохон хэвлэлүүд дамжуулав. Ялангуяа Их Британы талыг буруутгасан, нэр хүндийг нь унагасан мэдээллүүд их цацагджээ. Үүнтэй зэрэгцэн Монголын нэр хүндийг унагааж мэдэх бас нэг мэдээлэл “Вашингтон Пост”-д нийтлэгдсэн нь Францаас баривчилж, гурван улсын хил дамнуулан Монголд авчирсан гэх Д.Энхбатыг манай тагнуулынхан хорьж, тамлан зовоож байсан тухай мэдээлэл аж. Б.Хурцыг баривчлах болсон шалтгааныг судалж эхэлсэн гадаадын хэвлэлүүд хүн хулгайлсан хэрэгт анхаарлаа хандуулж эхэлжээ. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч дэлхий дахины сонорт хүргэсэн тухай мэдээлж байгаа юм. Хэрэв дээрх мэдээлэл хүчээ авбал Б.Хурц төдийгүй Монголын зарим албаныхан хүний эрхэнд ноцтой халдсан хэрэгт унаж, ирэх сарын 3-нд болох шүүх хуралд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй байгаа. Байдал эвгүйтвэл энэ асуудал зөвхөн Б.Хурцыг баривчилсан асуудал бус тухайн үед шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан эрхэмүүдтэй холбоотой болж өргөжих юм.
URL: