Хэнтий аймагт гарсан түймрийн улмаас 12 га бэлчээрийн талбай шатжээ
Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр бүрэн унтраажээ. Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан байна.
Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэнтухай дуудлага иржээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 09:15 цагт цурманд оруулаад байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: