Газар хөдлөлт мэдрэгдэв
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас зүүн урд зүгт 63 км-ийн зайд энэ сарын 17-ны өдрийн 18.22 цагийн орчимд 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ мэдээллийн дагуу албаныхан холбогдох газруудаас тодруулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд мэдрэгдсэн гэнэ. Газар хөдлөлтөөс үүдэж хохирол учраагүй байна.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: