“Бээжин” Хятад хоолны газрын дотоод хяналт хангалтгүй байна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруу, Маргад үйлчилгээний төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Бөхбат” ХХК-ий “Бээжин” хятад хоолны газарт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад ажлын байранд хорхой шавьж байх үндэслэл тогтоогдоогүй. Хүнсний бүтээгдэхүүний агуулахтай боловч түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн хадгалах, хөргөх төхөөрөмжийн температурыг хянаж бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журамтай боловч дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг үндэслэн 1000 нэгжийн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өглөө.
URL: