Маргааш Ардчиллын баярын өдөр

331d620c41e0a0dfbigМаргааш буюу дөрөвдүгээр сарын долон Ардчиллын баярын өдөр тохиож байна.

Цагаан морин жил буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны энэ өдөр Ардчилсан намын Анхдугаар их хурал хуралдаж, Монгол Улсын олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан түүхэн өдөр хэмээн үзжээ. Ардчилсан нам улсын дээд шүүхэд 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бүртгүүлэх хүсэлтээ анхлан гаргаж байсан түүхтэй. Уг өдрийг Ардчилсан нам анх байгуулагдсан өдөр хэмээн нэрийдэж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

Монгол оронд эрх чөлөө хүний эрхийг ханхлуулсан Ардчиллалын салхи салхилсан энэ өдрийг орон даяар баяр болгон тэмдэглэж ирсэн нь энэ аж.

Ардчилсан нам танхим дүүрэн хүн цуглуулаад нэг нь ярьж түүний ярьсан бүхнийг шүтэн биширч алга нижигнэтэл ташин аливаа баяр ёслолыг тэмдэглэдэггүй. Тэд бусдыг сонсож зөвлөж хамтдаа баярлаж хөгжиж чаддаг. Энэ удаа ч Ардчилсан нам юуны тулд яагаад ардчилал байх ёстой, ардчилал юу хийж бүтээж байгаа тухай гишүүд сонгогчиддоо ажлаа тайлагнаж баяр хөөрөө хуваалцдаг байна.

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал урт удаан хугацаанд хөгжлийн амаргүй давааг туулан урагшлахдаа үргэлж нэг зорилгын төлөө эв эеээ хичээх, нэгдэж нийлэх чиглэлд хөгжлийн замаа засч, үр дүнд нь ардчиллын төлөөх бүх намууд нэгдэн ардчилсан нам болон төлөвшсөн юм билээ.

Танд Ардчиллын баярын халуун мэндийг дэвшүүлье.


URL:

Сэтгэгдэл бичих