Улаанбаатарт хур тунадас орно
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2019 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.
URL: