40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ
Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэт”-ийн 51 хувийн зүгээс холбогдсон гэх “Стандарт” банктай холбоотой асуудалд нийтдээ 115 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа ба үүнээс 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна. Ингэсэнээр Эрдэнэт үйлдвэр өргүй болж тус үйлдвэр жинхнээсээ Монголд ирлээ.
Гэхдээ энэ бахархаад байх зүйл биш. Татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсласан, МАНАН бүлэглэлийн нэр бүхий хэргийн гол эздийг олж илэрүүлэн хууль шүүхийн өмнө хариуцлагыг нь үүрүүлж тэднээр энэ мөнгийг заавал төлүүлэх ёстой. Шадар сайд Ө.Энхтүвшин ч гэсэн хэлэхдээ “бид дотооддоо өр төлбөр үүсгэсэн хүмүүстэй холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлж, буруутай этгээдүүдээр төлбөрийг төлүүлнэ, хуулийн байгууллага, дээд шүүхийнхэн энэ асуудал дээр хөдлөхгүй байсан. Одоо шуурхай ажиллах байх” гэдгийг онцолсон юм.
Үндсэндээ бол Эрдэнэт үйлдвэр өргүй боллоо гэдэг монголчуудад таатай мэдээ боловч луйварчидын Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж стандарт банкинд тавьсан 40 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь төлж, ард түмний халааснаас авч МАНАН бүлэглэлийг ингэж өөхшүүлэх нь шударга бус. Харин МАНАН бүлэглэлийн гар хөл болсон шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудыг сольсон учир хэрэгт буруутай этгээдүүдийг өмгөөлж хаацайлалгүй шударга үнэнийг тогтооно гэж найдаж байна.
Улсыг өр төлбөрт оруулсан хэргийн эзэд нь хөшигний ард чухам юу хийв гэдэгт асуудлын гол нь бий. Өөрөөр хэлбэл тухайн үед яагаад жинхэнэ гэрээний эх хувийг гаргаж өгрөөгүйг учир мэдэх хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан болон тэдний хараанд байдаг шүүх, прокурорын дарга нар Арбитрийн шүүхэд 51 хувийн хуурамч гарын үсэг байна гэдгийг тогтоолгох гэтэл гаргаж өгөөгүй гэлцэх юм билээ.
Иймээс одоо 51 хувийг барьцаанд тавьж, “Стандарт банк”-наас хуурамч гарын үсэг зурсан этгээд мөн энэ хэрэгт хамааралтай бүх хүмүүсийг яаралтай шалгаж улсад учируулсан хохиролыг тухайн хүмүүсээр төлүүлж, хариуцлага тооцох ажлыг Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу шуурхайлах бололтой байна.
Газар ч байсан зарж байдаг, тендер байсан ч авч байдаг, ард түмнийхээ өмч буюу байгалийн баялагуудыг бүгдийг нь цөлмөж байдаг МАНАН бүлэглэлээс салсан цагт ард түмний өмч эзэддээ очиж улс орон өөдлөн дээшилнэ. Цөлммөгчдөөс салаагүй цагт бидний өмч тэдний өмч болж нэмэгдсээр цөөхөн шударга тэмцэгчид нь хүчин мөхөсдсөөр байх бололтой.
URL: