Хятадуудын жагсаалын тактикийг С.Эрдэнэ АН-даа хуулбарлажээ

hyataduudiinБНХАУ-ын Засгийн газар сонгуульд нь нөлөөлөхийг оролдож байгааг эсэргүүцэж Хонконгчууд хэдэн жилийн өмнө томоохон жагсаал хийсэн. Тухайн үед энэ жагсаал олон улсын анхаарлын төвд орж нэлээд шуугиан тарьж байсан. Тэгмэгц Хятадын Засгийн газар 100.000 хүнийг тус бүрийн 100 доллараар хөлслөн, Хонконгийн ардчиллагсдын эсрэг  жагсуулсан юм. Жагсагчдыг цэргийн цуваа мэт том оврын автобусуудаар ачиж авчран, Хонконгийн гудамжуудаар буулган, зорьсноо хэрэгжүүлж байсан гэдэг.

Харин Хятадын жагсаалын энэ тактикийг АН-ын дарга С.Эрдэнэ “Эрдэнэтийн 49”, МАНАН-гийн мафижсан бүтцийг задлах “их цэвэрлэгээний” эсрэг АН-ын нэрийг барин хуулбарлан жагслаа. Зохион байгуулалт, санхүүжилт гээд МАНАН-гийн  захиалгаар АН-ын дарга нь мянга мянган жирийн гишүүдээ худалдлаа.  Ард түмний нэр барьсан АН-ынхны энэ жагсаалд үнэндээ ард түмний үг, хүсэл, эсэргүүцэл байсангүй. Харин АН-ынхны туг далбаагаар сүр хүчийг үзүүлж “Эрдэнэтийн 49” -ийнхний луйврыг ЖДҮ-гийн нэрээр УИХ-ын, Засгийн газрын эсрэг босгосон тэмцлээр дарах гэсэн л улс төр явагдлаа хэмээн ажиглагчид ярьж байлаа. Тэнд ус орны эрх ашигтай холбоотой, төрийг мафижуулсан МАНАН-гийн мафийг эсэргүүцсэн, Мянганы луйвар- Эрдэнэтийн 49 хувийг эсэргүүцсэн гээд өнөөдөр өрнөж буй эх орны эрх ашигтай холбоотой шаардлагууд огт байсангүй нь олон нийтээс дэмжлэг авсангүй.

Ямар сайндаа л төрд, засагт бугшсан хулгай, луйвруудыг илчилж цэвэрлэж байгаа МАН-ынханд, УИХ, Засгийн газарт дуу хоолойгоо, үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон иргэдийг  “Аль үүрийнх вэ” хэмээн тал талаас нь байцаан, АН-д элсүүлэнгээ алдсан итгэмээргүй явдал ч гарчээ.

Их эзэн Чингис хааны Их хуралдайн нэрийг зээлсэн сүржин нэртэй жагсаалд АН-ынхан жирийн гишүүдээ албадлагаар оролцуулж, С.Эрдэнэ дарга “Эрдэнэтийн 49”-ийн эзэн Д.Эрдэнэбилэг, эх орноо ийм байдалд оруулсан Ц.Элбэгдорж, төрийг мафижуулж МАНАН үүсгэсэн М.Энхболд нартаа дэмжлэг болох гэсэн биш АН-ынхаа нэр хүндийг  шалд нь унагаж, шороонд хутгаад хаячихлаа.

Ард түмэн идэр есийн хүйтэнд эв санаагаараа нэгдэн эх орныхоо төлөө жагсаж байсан. Тэд эрх баригч намын МАНАН-гийн эсрэг, мафижсан төр, засагт хийх их цэвэрлэгээг дэмжиж, шуурхайлахад нь сэтгэлийн дэм, итгэлийн зориг өгч нам үл харгалзан хэдэн мянгаараа жагсаж байлаа. Харин энэ удаа АН-ынхан их цэвэрлэгээнээс амиа авч үлдэхийн тулд их хэмжээний мөнгөөр энгийн иргэдийг төр, засгийн эсрэг турхирч, хуурч жагслаа.

Жагсаалд оролцогчид  төлбөрөө авсан. Ядаж ганц айл ч гэсэн “Эрдэнэтийн 49” хувийг луйвардагчдаас “жагсаал” нэрээр хэдэн төгрөг салгаж чадлаа. “Өгвөл аваад бай. Авсан хойноо ухаанаараа саналаа өг “хэмээн нэгэн цагт эх оронч М.Зэнээ гишүүний хэлж байсанчилан төрийн мөнгийг хулгайлагч, төсвийн мөнгийг хумслагч, түрүүвч нэгтэй МАНАН-гийн мафийнхнаас ард түмэн минь авах юм байвал аваад, салгах юм байвал салгаад байгаарай. Харин дараа нь яахыг Монгол түмний минь заяа мэднэ ээ. Хөх тэнгэр биднийг харж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих