Төрийн алба “түр эрх”-тэй нөхдүүдээр дүүрэх вий

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа тавилаа. Үүний дотор анхаарал татахуйц хэд   хэдэн асуудал байсны нэг нь албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороогүй атлаaэл байгууллагад хэдийнэ харьяалагдчихсан яваа хэд хэдэн хүний нэрсийг дуулгав. Хаа нэг, хорих ангид хүмүүжиж байсан хоригдол орголоо, амиа алдлаа гэх мэдээлэл гарснаар нэр нь дурдагддаг тус газрын хөшигний цаадхийг ч мөн энэ ажлын хэсгийнхэн уудалжээ. ШШГЕГ-ын гол ажлыг нугалдаг хүмүүс бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид байдаг. Энэ албанд томилогдож байгаа хэнбугай ч тодорхой сонгон шалгаруулалтаар тохоон томилогддог.

Гэтэл энэ дүрмийг алгасан, шийдвэр гүйцэтгэгч гэсэн цолыг зүүчихсэн, алба хаагчдын дунд мэр зэрэгцэн алхаж яваа нэр бүхий 11 хүн байна, цаана чинь. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэнээр албан тушаалд томилогдож байхаар хуульчлан заасан байдаг. Гэтэл түүвэрлэн цөөн хүний хувийн хэргийг үзэхэд л Н.Есөн-Эрдэнэ, Б.Мөнгөнцэцэг Х.Энхбаатар зэрэг хүн шийдвэр гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн талаархи нотлох баримт байхгүй, нийт төрийн албан хаагчдын хувийн хэргийн баяжуулалт хийгддэггүй, бүрдэл дутуу зэрэг ноцтой зөрчлүүд байгаа нь ил болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 6/140 дугаар тушаалаар И.Норжмаа, Ц.Чинтуяа, Б.Мөнгөнцэцэг нарын 11 хүнд шийдвэр гүйцэтгэх “түр эрх” олгож хуульд нийцээгүй тушаал гаргасан байна. Түр эрх олгох ажиллагаа гэдэг нь сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг шийдвэр гүйцэтгэгчээр томилох урьдчилсан арга ажиллагаа юм гэсэн ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Нэгэнт “түр эрх” гэгчээр төрийн албанд хэдийнэ шургалчихсан байгаа хүмүүс цаашаа зүтгэнэ үү гэхээс ухрахгүй нь лав. Энэ бол шийдвэр гүйцэтгэгчээр эдгээр хүмүүсийг ажилд авах эхний алхам юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруултад орж, тэнцсэн 59 хүн нөөцөд бүртгэлтэй байгаа гэнэ.

Түүнчлэн дээд боловсролын бичиг баримтын зөрчилтэй хүн ч шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан баримт байна. Өнөө цагт төрийн албанд ажилд орно гэдэг зөвхөн санааных болсон гэхэд хилсдэхгүй. Танил тал найз нөхөд мөнгө төгрөгөөр хүссэн нэг нь асуудаа шийдэж буй нь нууц биш. Гэтэл дээр дурдсанчлан “түр эрх” гэгчээр төрийн аль ч яам, агентлагт ажилд орчихдог юм биш байгаа гэсэн хар олон нийтийн дунд байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэвч эл тайлан бол өнгөрсөн онд хийсэн судалгаа учраас анхаарал татсан зарим асуудлаа тэглэсэн гэж найдъя.

Тус газрын тухайд шийдэхэд бэрхтэй хэд хэдэн ажлыг нугалдаг бас ч үгүй ачаалал, дарамт ихтэй газруудын нэг. Энэ газрын шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа хүндрэлтэй асуудлын нэг бол төрийн байгууллагын албан тушаалтантай холбоотой шийдвэр гүйцэтгэх хуудасны хэрэгжилт байдаг аж. Тухайлбал, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Оюунтуяаг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан тул ажилд нь эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нэрийдлээр буцаан томилсон байна. Гэтэл эл явдлаас хэдхэн хоногийн дараа ажлаас нь дахин чөлөөлсөн байх юм.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Цогоо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэргэжилтэн Баатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг ажилд нь эргүүлэн томилохтой холбоотой гээд хэд хэдэн асуудлаас болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил тодорхой хэмжээгээр саатаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар 30 орчим шийдвэрийг биелүүлээгүйгээс хууль хэрэгжихгүйд хүрсэн байна. Ийнхүү шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа албан тушаалтныг 5000-10000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ЭБЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатарыг 10.000 төгрөгөөр торгожээ. Ийм албан тушаалын томилгоотой холбоотой биелэгдэггүй шүүхийн шийдвэрүүд олон байдгаас цаг хугацаа алдах, биелэхгүй шийдвэрийн тоо нэмэгдэх, иргэдийг бухимдуулах шалтгааныг бий болгодог байна.

Нөгөө нэг асуудал бол банкны барьцаа хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэж байгаа явдал юм. Зүй нь хүчин төгөлдер үйлчилж байгаа хуулийн хүрээнд банк өөрийн бүтцээрээ шүүхийн шийдвэрийг хангах, худалдан борлуулах эрх зүйн зохицуулалт байгаа. Гэтэл зохицуулалт биеллээ олохгүй байгаагаас туе газарт ихээхэн ачаалал үүсдэг байна. Тиймээс ажлын ачааллыг багасгах зайлшгүй шаардпага байгаа аж.

Хуулиар батлах эрх олгосон дүрэм, журам, албан хаагчдын баримтлах ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж байна. Харин банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах журам, нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс дуудлага худалдааг Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтын хүрээнд явуулж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих