Хөвсгөлийн 15 суманд түймрийн эрсдэл өндөр байна
Хөвсгөл аймгийн нийт нутгаар хуурайшилттай 15 сум хуурайшилтын 3-р зэрэгт түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрсэн байна.
Зөвхөн энэ 7 хоногт 3 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Цаашид нийт нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа учраас малчид, ард иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Орон нутагт хур тунадас нэмэгдүүлэхээр Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс үүлэнд зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үүлний байршил бэлэн болох бөөгнөрөхийг хүлээж байгаа ажээ.
URL: