ТЦА: Сүхбаатарын талбай орчмын авто замуудыг сонгон зорчихгүй байхыг зөвлөж байна
Ардчилсан намаас өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бүх нийтийн жагсаал, цуглааныг нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаатай холбоотойгоор, Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
URL: