БИДНИЙГ УСТГАЖ БАЙГАА ОЮУНЫ ХООСРОЛ‼️
Эзгүй хээр зам дээр осолдчихоод цусаа гоожуулан аврал эрэх нэгнээ, “зогсох муу байдаг юм гэнэ лээ” гэж тойроод хаяж зугтдаг Монгол.
…Эцэг эхийнхээ гарын шүүс болоод аврал эрэх бяцхан үрсийн энэлэн шаналлыг хананы цаанаас сонсчихоод, “хүний хэрэгт хошуу дүрэхгүй” гээд дүлий дүмбэ оргидог Монгол.
…Эр бяраа үзүүлэн эхнэрээ зодох эрдүү нөхрийг нь харчихаад, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд тойроод гардаг Монгол.
…Эрдэнэт биеийг олуулж энэ зэрэгт хүргэсэн эцэг эхээ хөдөө хөсөр хаячихаад, “Ээждээ очих хамгийн сайхан” гэж найран дээр бархирах Монгол.
…Гундуу яваа нэгнээ арслан бар шиг дээрэлхэж, гэрэлтэж яваа нэгэнд нь нохой мэт шарвагнадаг Монгол.
…Гурав дөрөвхөн жилийн өмнөхөн шүтэж явсан олимп дэлхийн аваргуудаа, хогийн хоолны сав гэж нулимах Монгол.
…Гуйж зургаа авахуулсан урлагийн алдартнаа, гудамжны цаана гараад янханаар дуудаж зогсох Монгол.
…Гуйлагчин өмхий хужааг үзэхгүй гэж ярих мөртлөө, гурван төгрөг өгнө гэвэл баярлаж, улсаа зарах Монгол.
URL: