Налайх дүүргийн нүүрсний цооногуудад сүүлийн 10 жилд 137 удаа осол гарчээ

34

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр (2019.04.04) мэдээлэл хийлээ.

Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуй нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийжээ.

Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн 41.3 га талбай эвдэгдсэн ба “Сүмбэр худаг” ХХК, “Таван шүтээн” ХХК, “Хэлтрэгэ “ХХК-иудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 12 ААН нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсанаас хойш газрын хэвлийг 3-аас дээш жил ашиглаагүй, 9 ААН нь байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй зэргээр хууль зөрчжээ.

Мөн Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 126 хүн амь насаа алдсан байна.

c64ac0b3-8017-4fa3-8456-5c26972f7bce Налайх дүүргийн нүүрсний цооногуудад сүүлийн 10 жилд 137 удаа осол гарчээ


URL:

Сэтгэгдэл бичих