Хулгайч залуусыг Монголдоо алдартай репперүүд хэмээн мэдэгджээ

2877

Монгол Улсын гурван иргэн Тайландад хэд хэдэн удаагийн халаасны хулгайн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Бангкок хотын цагдаагийн газар  хэрэгтнүүдийг Тайландыг орхихоор зэхэж байхад нь баривчилжээ.

Жуулчдыг онилон хулгай хийдэг байсан бүлгийг Бангкокийн цагдаа нар урт хугацааны турш хайсны эцэст баривчилсан хэмээн мэдэгдсэн бөгөөд 26 настай  И.Мөнхбаяр, 27 настай  Г.Ихбаяр нар болохыг Тайландын цагдаагийн газраас мэдэгджээ.  Монголдоо алдартай реппэрүүд хэмээн хэвлэл мэдээллээр яригдаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих