Тохиолдол бүрт зориулсан хууль гаргаад байж болохгүй

238144-03042019-1554279092-1108280452-237150-11032019-1552290868-1644205055-tsetsИРГЭН С.НОМЫНБАЯСГАЛАН ҮХЦ-Д ГОМДОЛ ГАРГАСАН БАЙНА

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Ардчиллын баянбүрд” нэрийн дор болох олон улсын хурлыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар АН-ын дэд дарга Р.Амаржаргал мэдээлэл өгсөн юм. Улмаар цаг үеийн зарим асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлснийг хүргэе.

-Монголд ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой болох гэж байна. Гэтэл та Монголын ардчилалд аюул учирч байна гэж хэллээ. Ямар аюул учраад байна вэ?
-1990-ээд онд ардчилал эхэлж байхад бид юуг ардчилал гэж ойлгож байсан юм бэ. Олон ургальч үзэл, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж ойлгож байсан. Гэтэл 30 жилийн дараа ардчилал гэж юуны тухай ярьж байна гэдгээ эргэж бодох хэрэгтэй боллоо.

УИХ ээлжит бус чуулганаар баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон прокурорын тухай, авлигын эсрэг хуулиуд Үндсэн хуулийн цэц дээр очжээ.

Олон ургальч үзэл, олон намын тогтолцоотой байхыг ардчилал гэж ойлгож байсан. Гэтэл 30 жилийн дараа ардчилал гэж юуны тухай ярьж байна гэдгээ эргэж бодох хэрэгтэй боллоо.

Эдгээр хуулиар АТГ, прокурор гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын болоод тэрхүү хэргийг үнэн мөнийг дэнсэлдэг шүүхийн байгууллагын удирдлагууд, шүүгчдийг чөлөөлөх асуудал ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдэл дор төвлөрч байгаа юм.

Харин энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалууд бие биедээ хяналт тавьж байх Үндсэн хуулийн зарчим алдагдана гэж гомдол гаргагч үзсэн байна. ҮАБЗ гурван гишүүнтэй, тэргүүн нь Ерөнхийлөгч. Уг зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг Ерөнхийлөгч оруулах эрхтэй. Ингэснээрээ Засгийн газар, УИХ-ын гишүүд хүртэл Ерөнхийлөгчийн ая талыг харах нөхцөл бий боллоо гэж хуульчид мөн тайлбарласан.

Үндсэн хуулийн цэцээс энэ талаар тодруулахад Баянзүрх дүүргийн иргэн С.Номынбаясгалан энэ сарын 1-нд уг гомдлыг гаргасан гэв. Цэц иргэнийг гомдлыг хүлээж аваад аль нэг гишүүнд хуваарилж өгөх аж. Цэцийн гишүүнд хуваарилснаас хойш 14 хоногийн дотор тухайн асуудлаар маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг юм байна.

Ингээд гомдлыг хуваарилж авсан Цэцийн гишүүн тухайн гомдлыг судлаад Цэцийн хэлэлцэх асуудал мөн үү, Үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг тогтоосны үндсэн дээр маргаан үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Гэхдээ тус хуулиудаар дахин гомдол ирэх магадлалтай талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлсэн юм. Хэрэв тус хуулиудтай холбоотой дахин гомдол ирвэл ирсэн бүх гомдлыг нэгтгэж судлах хуулийн зохицуулалттай аж.

Иргэн С.Номынбаясгалан өмнө нь мөн УИХ-ын баталсан зарим хуулийг Үндсэн хууль зөрчсөн  гэж үзээд Цэцэд гомдол гаргаж байсан удаатай. Тухайлбал, Шүүх байгуулах тухай хууль, Арбитрын тухай хууль, Зөрчил шалган шийдвэр тухай хуулиудаар Үндсэн хуулийн цэцэд дангаараа болон бусад иргэнтэй хамтран гомдол гаргаж байв.

Б.Сэлэнгэ

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих