Гарал үүсэл тодорхойгүй гахайн махыг устгалаа
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтын хүрээнд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс харъяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн иргэн П.Ууганбаярт холбогдох Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр гурван толгой зэрлэг гахайн мах худалдан авсан гэх зөрчилд холбогдох хоёр ширхэг зэрлэг гахайн бүтэн мах, илүү нэг ширхэг гахайн элгийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, холбогдогчийг байлцуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан давааны хогийн цэг”-т устгаж ажиллалаа.
Зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар 1902000146 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөлчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300.0 мянган төгрөгийн торгууль, зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай аж.
URL: