БАХАРХМААР САЙХАН МЭДЭЭ: 85 настай Ц.Раднаа гуай дээд амжилт эвдэж дэлхийн аварга боллоо

2865

Польш улсын Торун хотноо болж буй хөнгөн атлетикийн Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаанд манай тамирчин 85 настай Ц.Раднаа түрүүлж, аварга боллоо. Ингэхдээ тэрээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож 1:20.65 цагаар дээд амжилтын эзэн болсон юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат ахмад багш Ц.Раднаа нь өдгөө 85 настай.


URL:

Сэтгэгдэл бичих