“Circle K”-ийн мини маркет хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байжээ
Солонгосын сүлжээ салбар дэлгүүр гэгдэх Сирк К-н 10 дугаар салбараас хадгалах горимын хугацаа дууссан бэлэн гоймон, хотдог, хоол амтлагч зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байсан нь илэрчээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “Сирк Чейн” ХХК-ийн “Circle K” сүлжээ салбар дэлгүүрүүдэд төлөвлөлт хяналт шалгалт хийсэн байна. Улмаар “Circle K”-ийн аравдугаар салбарын мини маркетаас өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд хугацаа дууссан хотдог амтлагч болох “Хайнз” нэрийн бүтээгдэхүүн, “Монбейкери” ХХК-ийн Хотдог нэрийн талх /гуравдугаар сарын 28-нд хугацаа дууссан/ зэрэг бүтээгдэхүүнийг хоол болон тэдгээрийг бэлтгэх явцдаа ашиглаж байсан нь тогтоогджээ.
Мөн 2019 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хадгалах нөхцөлтэй Солонгосын бэлэн хоолыг худалдаалж байсан зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хадгалах хугацаа хэтэрсэн нэрийн бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь устгалд оруулж “Circle K”-ийн тус салбарыг ЗТХ-ын 6.15-р заалтаар мөнгөн торгууль ноогдуулан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Иймд иргэдийг худалдан авж буй хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ хадгалах горимыг сайтар шалган авч эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж байхыг НМХГ-аас сэрэмжлүүллээ.
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Im thankful for the blog. Keep writing.