Л.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэдийг ЖДҮ-ээр “халамжилдаг” уу?

34

Өнөөдөр ЖДҮ-д нэр холбогдсон гэх УИХ-ын 49 гишүүдийн нэрс зарлагдаж тайлбар тавьсан гишүүд ч цөөнгүй харагдлаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан тус сангаас 200 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон ч тэрээр арьсаа хамгаалсан утга бүхий тайлбарыг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

31

Түүний тайлбарлаж буй “Төмсчин хүү”-д уг зээл очсон нь буруу зүйл биш. Хамгийн гол нь Л.Энх-Амгалан гишүүн өөрийн хамаарал бүхий компанид ЖДҮ-аас зээл авч өгсөн нь шудрага бус зүйл юм. Зээл очих ёстой хүндээ очиж чаддаггүйн нэг илрэл энэ билээ. Учир нь уг зээлийг хүсэн хүлээж буй өчнөөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бий. Түүний хэлснээр үнэхээр л нутгийн жаал хүү зээл хүссэн төсөл бичиж эрхэм гишүүнд хандсан бол танил талтай иргэд энэхүү зээлд хамрагдахад ямар ч асуудалгүй гэдгийг харуулахаар том жишээ болжээ.

Энэ мэт ЖДҮ-гээс зээл авсан гишүүд нэр нүүрээ сонгогч, тойргынхоо иргэдээр халхавчилж болохгүй.

32 33

Эх Сурвалж: Kingnews.mn

 

 


URL:

Сэтгэгдэл бичих