Төрд тасралтгүй ажиллачихаад бизнесмэнүүдээс 100 дахин их орлоготой байгаагаа тайлбарлаач! Ж.Энхбаяраа
Хөдөлмөрийн Үндэсний Нам “Орлогоо нотол” санаачлагынхаа хүрээнд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Наранхүү нарыг орлогоо нотлохыг шаардсан юм.
Тодруулбал ХҮНамын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Гантулга “: УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1999 онд сургууль төгссөнөөсөө хойш 2000-2006 оны хооронд Гаалийн байгууллагад, 2006-2008 оны хооронд Мэргэжлийн Хяналтын Газарт ажиллаж байсан байх юм. Улмаар 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэрбээр 2000 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй ажиллажээ.
Түүний хөрөнгө орлого 2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.9 тэрбум,2 017 онд 2.4 тэрбум төгрөг гэж ХОМ-д дурьджээ. Ж.Энхбаяр гишүүнээс: “Төрийн ажлын хажуугаар бизнес эрхлээд ийм их орлоготой болтоо бизнесийг амжилттай удирдаж яваа нууцаасаа бидэнд хуваалцаач” гэж асуумаар байна .
2017 оны гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авч үзэхэд, хамгийн их компани эзэмшдэг хүн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Тэрбээр 26 компанийг 100 хувь дангаараа эзэмшдэг. Харин Ж.Энхбаяр бизнес эрхэлдэг Б.Чойжилсүрэн гишүүнээс хөрөнгө орлогоороо 100 дахин их орлоготой байна. Төрд насаараа ажиллачихаад яаж ийм их хэмжээний орлоготой болж чадав? Үүнийгээ нотлооч. Дангаараа бизнес эрхлээд явж байгаа хүмүүсээс 100 дахин их орлого олж байгаагаа Ж.Энхбаяр та тайлбарлаач!” гэв.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/100937
URL: