Өнжмөл өвс шатааж бусдад хохирол учруулсан иргэдэд хариуцлага хүлээлгэнэ

12

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 1000 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан гэх дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.

Иймд хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж, үнс нурмаа тагтай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих