“Синчи-Ойл” ШТС-ийн үйл ажиллагааг зогсоожээ

8Өчигдөр 16.20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах “Синчи-Ойл” ШТС-д хий алдагдаж, Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газрыг хамгаалалтад аван шуурхай ажиллаж, аюулгүй болгосон.

Харин өнөөдөр “Синчи-Ойл” ШТС-ийн нөхцөл байдал ямар байгаа талаар НОБГ-ын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоос тодруулахад, “Синчи-Ойл” ШТС-д хий алдагдсан энэ байдалд Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж алдагдсан хийг саармагжуулах ажлыг хийж, агаарын чанарын хэмжилтийг 0 хүртэл болгоод тухайн шатахуун түгээх станцийн үйл ажиллагааг зогсоогоод ирсэн. Харин өнөөдөр тухайн газарт мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хий алдагдсан шалтгааныг тодруулж байгаа. “Синчи-Ойл” ШТС-ийн үйл ажиллагааг зогсоосон байгаа” гэв.

Тухайн газар дээр ажиллаж байгаа ажлын хэсгээс энэ талаар тодруулахад, “хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байгаа учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих