“Дулааны цахилгаан станц” II ТӨХК хяналт шалгалтад унажээ
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтаар рентген төхөөрөмжийг ашигласан болон цацрагийн аюулгүйн ажиллагаа хангагдаагүй байсан зэрэг зөрчил дутагдал илэрчээ. Эдгээр зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн зөрчилтэй гэгдэх рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг тор зогсоож улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулахаар болсон байна.
Shuud.mn
URL: