“Жи тайм” сүлжээнд хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна

57Казахстан улсаас манай улсад орж ирсэн “Жи тайм” гэх пирамид тогтолцоотой сүлжээний бизнес эрхлэн 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн байна.

Уг хэргийг Казахстан улсын иргэн М.Марат зохион байгуулалттайгаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдож, улмаар яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд оргон зайлсан байдаг.
Иймд түүнийг манай улстай эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй улс орнуудад хамтран ажиллах санал хүргүүлж, интерполын чиглэлээр эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байгаа юм.
Битүүмжилсэн эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд, нөхөн төлүүлэх талаар дүүргийн шүүх, Улсын Дээд шүүх, нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын газар руу санал хүргүүлсэн аж.
Хэргийн холбогдогч оргон зайлсан учраас битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогч нарт олгох эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа тул Ж.Мараттай хамт хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн Н-ийг эзэмшигчээр тогтоон, битүүмжилсэн хөрөнгөөр хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.
О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих