Зориулалтын дагуу ашиглаагүй 116 газрын эрхийг цуцлах санал хүргүүллээ

56349246_2598249240202440_6140124248959614976_o_bНийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр (04.02) хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх аваад хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй талбаруудад тус газраас хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар төвийн зургаан дүүрэгт 116 газрыг хоёр ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 26, Хан-Уул дүүрэгт 25, Сонгинохайрханд 37, Сүхбаатар дүүрэгт 11, Баянголд 15, Чингэлтэй дүүрэгт 2 газрыг эзэмших эрхийн дагуу ашиглаагүй байжээ.

Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд өчигдөр санал хүргүүлсэн байна. Тухайн саналдаа хоёр буюу түүнээс дээш жил газраа ашиглаагүй иргэн,  ААН-ийн 116 газрын эрхийг хууль журмын дагуу цуцлах арга хэмжээ авахыг хүссэн байна.

Газрын тухай хуулинд газраа хоёр ба түүнээс дээш жил зориулалтын дагуу ашиглаагүй бол газрын эрхийг цуцлах зохицуулалттай юм.


URL:

Сэтгэгдэл бичих