Д.Дорлигжав нарын хувь хүмүүсийг хохироосон хохирлын хэмжээ 150 саяд хүрэв
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав болон түүний бизнесийн хамтрагч Ч.Бямбаа нартай холбоотой залилангийн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Хэргийг нэхэн сануулбал, нэгэн бизнес эрхлэгчийг 2012 онд татварын хэргээр шалгаж байх үеэр Д.Дорлигжавын баруун гар Чангаагийн Бямбаа гарч ирэн “Ах нь наад хэргийг чинь дарна. 100 сая төгрөг өгчих. Дорлигжавт дамжуулж өгнө” гэж хэлээд шийдсэн ч зүйлгүй орхисон ба хэрэг нь хэрэг биш болсны дараа мөнгөө нэхэхэд “Тэр мөнгийг чинь Д.Дорлигжавт өгсөн” гэж хэлэн усанд хаясан чулуу шиг алга болжээ.
Энэхүү мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан бизнес эрхлэгчийг эрж суран, одоо шалгаж байгаа 4 сая ам.долларын авлигын хэрэгтэй хамтатган шалгах хүсэлтээ сэтгүүлчээр дайн илэрхийлсэн байдаг.
Харин энэхүү мэдээллийн дараа бас нэгэн бизнесмэн гарч ирсэн ба тэрээр нийтдээ 50 000 сая төгрөгийг Ч.Бямбаад өгсөн ба мөн л “Дорлигоод өгсөн” хэмээн өнөөх нь замхруулжээ.
Энэ байдлаараа Д.Дорлигжав, Ч.Бямбаа нар хичнээн бизнес эрхлэгчийн хөрөнгө мөнгө, амьдралаар тоглосон нь тодорхойгүй, цаашдаа хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Энэ мэдээлэл тархсаны дараа Д.Дорлигжавын эхнэр нь тэр хоёрын нэгтэй нь ирж уулзсан ба “Хохирлыг чинь төлнө. Одоо шалгагдаж байгаа хэрэг нэг тийшээ болоодохог. Жаахан хүлээ” гэж гуйсан байна. Энэ нь тэдний цаг хожих гэсэн арга байсан бололтой. Амласан хугацаа нь өнгөрсөн тул хоёр бизнесмэн Д.Дорлигжав, Ч.Бямбаа нарыг АТГ-аар шалгуулахаар зэхэж байгаа аж.
Эх сурвалж: Livetv.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Худлаа худлаа