Хамгийн хачирхалтай гэр бүлийн хосууд
31 настай Кайл Жонс, 91 настай Маржори Маккул нар
Кайл Жонс, Маржори Маккул нар анх олны өмнө гарч ирэхэд хүмүүс тэднийг эмээ, ач хүү хоёр байна гэж хардаг байжээ. Тэд 2009 онд уулзаж эхэлсэн байна. Кайлын хэлснээр тэрбээр өсвөр насандаа л үеийнхээ охидыг сонирхдоггүй болохоо анзаарсан гэдэг. Зарим хүмүүс Кайлыг шунахай, ашиг хонжоог бодож эмгэнтэй гэрлэсэн гэж боддог бол зарим нь ийм чин үнэнч хайр байдаг гэдэгт итгэхийг хүсдэг аж.
Верн Тройер ба Женис Галлен
2004 онд “Харри Поттер”, “Остин Пауэрс 2.Алтан эрхтэн” киноны од Верн Тройер “Playboy”-ын модель Женевьев Галлентай гэрлэжээ. Бүсгүйн өндөр 188 см бол жүжигчин эр ердөө л 82 см биетэй. Харамсалтай нь тэд гэрлээд маргааш нь л салсан юм. Тройер модель бүсгүйг мөнгөнд нь болж гэрлэсэн гэдгийг ойлгосон бол Женевьев нөхрөө өөрийг нь араар нь тавьсан гэж буруутгажээ.
Энэтхэг бүсгүй Мангли Мунда ба золбин нохой
Энэтхэгт 18 настай Мангли Мунда гэгч бүсгүй Шеру нэртэй золбин нохойтой гэрлэжээ. Тэдний гэрлэлтийг тосгоны зөвлөлөөс шаардаж хийлгэсэн байна. Ийнхүү бүсгүй тосгон даяар нүүрлэсэн муу муухай бүхнийг хөөн зайлуулж байгаа гэж хөгшчүүд үзжээ. Хэрвээ охин гэрлэх ёслолоос татгалзсан бол эр нөхөртэй болоход золгүй явдал тохионо гэж тосгоны зөвлөлийнхөн баталж байна. Мунда хэдэн сарын дараа эр хүнтэй гэрлэж болно. Тэр болтол энэхүү дөрвөн хөлт нөхрөө хайрлаж халамжлахаас өөр аргагүй болжээ.
28 настай хятад ба хүүхэлдэй
Залуу эр хор хавдар туссан болохоор гэрлэхээр шийджээ. Ингээд хайртай бүсгүйгээ гашуудаж шаналсан бэлэвсэн эмэгтэй болгохыг хүсээгүй тул секс хүүхэлдэйтэй гэрлэхээр шийдсэн байна. Ингээд сүйт бүсгүйдээ зориулж, нүүр будагч, гэрэл зурагчин хөлсөлж авч, түүндээ хуримын даашинз худалдан авч өгчээ.
Гэрэл зурагчин нь залуу эрийн энэ өдрийг онцгой болгох зорилгоор зургуудаа нэлээд сэтгэл хөдөлгөм байдлаар авчээ. Залуу эр үхэхээсээ өмнө гэрлэх, гэр бүл болохын сайн сайхныг мэдрэхийг хүссэн нь энэ юм.
Дэлхийн хамгийн үсэрхэг эр ба түүний эхнэр
32 настай хятад эр Юй Чэнхуаны биеийн 96 хувийг үс бүрхжээ. Гэвч энэ нь түүнийг хайраа олоход огтхон ч саад болсонгүй. Хосууд дэлхийгээр аялж, Юй “Эрдэнэсийн эрэлд гарсан сармагчин хүү” кинонд тоглож амжжээ. Саяхан тэр биеийнхээ ихэнх үсийг арилгах лазер эмчилгээнд орохоор шийдсэн байна.
6 жил ганц бие явсны эцэст өөртэйгөө гэрлэсэн Грейс Гедлер
Британийн Девон мужийн Грейс Гедлэр бүсгүй өөртэйгөө гэрлэжээ. Тэрбээр ээж аав, дотны найз нөхөд нийлсэн 50 зочин урьж, хуримаа хийсэн байна. Тэрбээр 6 жилийн турш эр хүнтэй ойртоогүй, ер нь эр хүн өөрт нь хэрэггүй юм гэдгийг ойлгосон тул ийм шийдвэр гаргасан гэнэ.
Муурнуудтайгаа гэрлэсэн Барбарелла Бюхнер
Их Британийн иргэн Барбарелла Бюхнер хоёр мууртайгаа хуримаа хийжээ. 48 настай британи бүсгүй бал сараа амьтадтайгаа хамт Канарын арлуудад өнгөрөөсөн байна. Түүнд мууртай гэрлэсэн гэсэн гэрчилгээ хүртэл олгожээ.
Хоёулаа хүйсээ солиулсан дэлхийн анхны хос
Анх харахад Арин Эндрюс, Кэти Хилл нар энгийн л нэгэн хос. Тэдний түүхийг мэдээгүй бол гудамжинд, олон нийтийн тээвэрт хэн ч тэднийг анзаарахгүй. Энэ бол хоёулаа хүйсээ солиулсан дэлхийн анхны хос юм. Кэти Аринтай танилцах үедээ эрэгтэй хүнээс эмэгтэй хүн болох эмчилгээ хийлгэж байсан бол Арин харин эрэгтэй хүн болох гэж бэлтгэж байжээ.
Хамгийн тарган эмэгтэй болон түүний дурлалт хархүү
Америкийн Айова мужийн иргэн 38 настай Чарити Пирс 358 кг жинтэй. Түүний сүйт залуу 22 настай эр бол хэвийн жинтэй. Гэвч насны ялгаа ч, жингийн зөрүү ч энэ хосыг салгасангүй. Тэд гэрлэх төлөвлөгөөтэй байна. Ингэхийн тулд Чарити 120 кг турж, ходоодондоо боолт хийлгэхээр болжээ.
АНУ-ын хамгийн залуу хос
Техасын Саутлейк хотын иргэн 9 настай Жайла Купер цусны хорт хавдартай. Тэрбээр хүүхдийн анагаахын төвд 7 настай Хосе хүүтэй танилцжээ. Жайла хурим хийхийг мөрөөддөг байсан болохоор Хосе түүнд гэрлэх санал тавьж, тэд гэрлэжээ. Харамсалтай нь охин 2009 онд өөд болсон юм.
Updown.mn
URL: