YAHOO-ийн үүсгэн байгуулагч Жерри Яанг огцорчээ
YAHOO-ийн үүсгэн байгуулагч Жерри Яанг удирдах зөвлөлөөс огцорчээ. Ноён Яанг нь энэхүү онлайн компанийг 1995 онд Дэвид Филотой хамтран үүсгэн байгуулж байсан ба гүйцэтгэх захирлаар 2007 оны зургадугаар сараас 2009 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж байсан юм. PayPal-ийн захирал асан Скотт Томсон шинэ гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээ байгуулснаас хоёр долоо хоногийн дараа тэрээр ийнхүү удирдах зөвлөлөөс огцорч буйгаа мэдэгдсэн байна. 2008 онд ноён Янг Microsoft-оос 47,5 тэрбум долларын хувьцаа авахаас татгалзсанаар зарим хувьцаа эзэмшигчдийн дургүйцлийг хүргэжээ. Тус компанийн одоогийн зах зээлийн үнэ нь 20 тэрбум доллар юм.
Түүнчлэн ноён Янг Япон дахь YAHOO болон Alibaba группийн удирдах зөвлөлөөс огцорсон байна. Тэрээр компанийн одоогийн менежментийг дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Мөн, “Миний зүгээс гүйцэтгэх захирлын албан тушаалд шинээр томилогдож байгаа Скотт Томсонд баяр хүргэж байна. YAHOO-ийн багийг удирдаж, YAHOO-г хөгжил цэцэглэлт, амжилттай ирээдүй рүү хөтлөх чадварт нь амжилт хүсье ” гэсэн байна.
Энэхүү мэдэгдэл олон нийтэд зарлагдсанаас хэдхэн цагийн дараа YAHOO-ийн хувьцаа 3,4 хувиар өссөн юм. Тиймээс зарим ажиглагчид ноён Янгийг бизнесийн сайжруулалт болон худалдаанд саад тотгор болж байсан хэмээн дүгнэсэн байна.
Бэлтгэсэн: Б.Бурмаа
URL: