Бямба гаригт Улаанбаатарт бороо орно

11

“Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй”…Удтал хүлээлгэсэн бороо сая нэг шиврэхэд алгаа тосон хөөр баяр болсоор энэ дууг дуулж, хязгааргүй уудам тэнгэрээс хур бороог хүсэн дуулдаг байсан хүүхэд нас. Энэ дууг дуулж өсөөгүй том хүн гэж байхгүй болов уу.

Дөрвөн уулын дундаа амьдран, хатан туулын усаар ундаалан буй нийслэлийнхэн өнгөрсөн өвөл цас “үзээгүй”. Тиймээс хаврын анхны бороо хэзээ орох вэ гэсэн хүлээлт сэтгэл гэгэлзүүлнэ. Яг л хүүхэд нас шиг. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун өдөртөө нийт нутгаар 5-10 хэм дулаан,  агаарын температур нэмэх градуст шилжсэн учраас говийн аймгуудын нутгаар болон Хөвсгөл аймгийн Тариалан суманд бороо оров.

Бөөн үүл нүүсээр Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 6-нд бороо орох магадлалтайг цаг уурчид хэлж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Сарын эхэнд хүйтний эрч суларч нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн хонож, гол мөрний ус хайлах төлөв ажиглагдаж буй. Харин сарын нэгдүгээр арав хоногийн дунд үеэс буюу дөрөвдүгээр сарын 6-наас нийт нутгаар салхины эрч ширүүсч, хур тунадас орж, хүйтний эрч чангарах төлөв ажиглагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

ТӨВИЙН НУТАГ: Энэ сарын агаарын дундаж температур нь Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх юм.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө Дархадын хотгороор 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй в хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Энэ сарын агаарын дундаж температур нь ихэнх нутгаар 2-7 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байх аж.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтийн зүүн хойд, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ГОВИЙН НУТАГ:  Энэ сарын агаарын дундаж температур нь Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр 8-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан буюу Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадас нь Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх юм.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болог дунд үеэр, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


URL:

Сэтгэгдэл бичих