Корэйн Эйр компанийн ТУЗ-ын дарга ажлаас чөлөөлөгдлөө

4

БНСУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Корэйн Эйр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Чо Янг-хог ТУЗ-ын даргын албан тушаалаас нь халах асуудлаар санал хурааж шийдвэрлэлээ. Түүний охид нь “самрын хэрэг” зэрэг олон шуугиан тарьсан асуудлуудад холбогдож байсан билээ.

Чо нь одоогоор мөн авлига болон өөрийн гэр бүлийн гишүүдийн компаниудад шударга бусаар гэрээ олгосон хэргүүдэд  шалгагдаж байгаа юм.

Асар баян “чэбол” буюу дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ 11 дүгээрт жагсдаг улсын том компаниудын эздийн хувьд дээр дурдсан шуугиан тарьсан асуудлууд онцгой анхаарал татах зүйл биш байж болох ч Чогийн гэр бүлийн асуудлууд Солонгосыг бүхэлд нь цочирдуулж, ажилтнууд нь хүртэл бослого гаргахад хүргэсэн юм.

70 настай Чо нь Ханжин группын эзэн бөгөөд Ханжин Кал компани нь Корэйн Эйрийн 30 хувь буюу хамгийн их хувьцааг эзэмшдэг.

Чог ТУЗ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь түүний компани удирдах арга барил, менежментийн алдаатай холбоотой бөгөөд цаашид ч компанийн ерөнхий захирлаар ажиллаж, хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр байх болно гэж компаний зүгээс мэдэгджээ.

Гэвч ажиглагч нар Чо ТУЗ-д суудалгүй болсноор гүйцэтгэх захирлуудыг томилох зэрэг компанийн томоохон шийдвэрүүд гаргахад оролцож чадахгүй гэж дүгнэж байна.

https://www.bangkokpost.com/news/world/1651968/scandal-hit-korean-air-chief-forced-off-board-by-shareholders


URL:

Сэтгэгдэл бичих