“ИТХ-ийн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүү мөнгө тараасан”
МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн сарын 23-нд Баянзүрх дүүрэгт явагдсан дахин сонгуульд нэр дэвшэн өрсөлдсөн билээ. Н.Уламбаяр сонгуулийн талаар “ Нөхөн сонгууль шударга явагдаагүй. МАН- аас нэр дэвшсэн Н.Галхүү нь нэг хүнд дундажаар 100 мянган төгрөг тараасан. Энэ хэргийг баримтаар нотолж, цагдаагийн алба хаагчид мөнгийг хураан авсан” гэв. Харин хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, сонгуулийн зөрчил гэж үзсэн байна. Энэ үеэр мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан бичлэгийг олон нийтэд үзүүллээ.
МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр “Мөнгө тарааж байгаад баригдсан хүн болох ИТХ-ын төлөөлөгч Н.Энхбаатар гэгч. Баригдахдаа өөрийгөө би нэр дэвшигч Уламбаярын төрсөн дүү гэж хэлсэн байсан. Үүнийг манай сонгуулийн штабын залуус бариад цагдаад өгсөн. Галрүүг дэмжээрэй хэмээн өгсөн мөнгийг нь авсан гэрчүүд үүнийг нь шударгаар нотолж гэрчийн мэдүүлэг өгсөн. Сонгогчдыг зөөх машин бүрт мөнгөтэй цүнх, сонгогчдыг нэрсийн жагсаалт НАМЗХ-ны хурлын тэмдэглэл байсан. БЗД-ийн прокурор Гантулгабат, А.Сайнбаяр нар уг хэргийн гэмт хэрэг биш гэж үзэн эрүү үүсгэхээс татгалзан, сонгуулийн зөрчил хэмээн үзсэнд Дээд шатны байгууллагуудад гомдол гаргаад байна. Бид нийтээрээ шударга бусын хонголын тухай ярьцгааж байна. Шударга бусын хонгил нурсан уу эсвэл өөр хонгил бий болсон уу гэдэг нь энэ хэрэг яаж шийдвэрлэгдэхээс харагдана. МАН дарга У.Хүрэлсүх цэвэрлэгээгээ эндээс эхэлж энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: