Д.Пүрэвдаваа: Баянзүрх дүүргийн засаг дарга эмх замбараагүй байдлыг бий болгож байна
Нийслэлийн дөрвөн хүн тутмын нэг нь Баянзурх дүүргийн оршин суугч байдаг аж. Тус дүүрэг 28 хороотой. Дүүргийн Засаг даргаар Б.Батзориг ажилладаг. Засаг дарга Б.Батзориг хороодын Засаг дарга томилох үйл ажиллагаанд намын байр сууринаас хандаж, МАН-ын гишүүдийг шууд томилжээ. Тиймээс Баянзүрх дүүргийн АН, иргэд, гишүүд дэмжигчид эсэргүүцэл илэрхийлж жагсаал зохион байгуулсан юм. Энэ байдлаараа сонгуульд оролцвол эмгэнэлт түүх давтагдахгүй гэх баталгаа алга. Ийнхүү эмх замбараагүй байдал үүсээд байгаа хэдий ч зохицуулах арга хэмжээг аваагүй аж. Энэ талаар тус дүүргийн АН-ын дарга Д. Пүрэвдаваагаас тодрууллаа.
-Яагаад гэнэт хорооны Засаг даргыг шинээр томилох болов. Хэдэн хүнийг томилсон бэ?
-Манай дүүрэг 24 хороотой байсан. Шинээр дөрвөн хороо бий болсон юм. Эдгээрээс арван хороонд Засаг дарга томилсон. Хуучин дарга нарыг бүгдийг ажлаас нь чөлөөлсөн. Үүнийхээ дараа Үүрэг гүйцэтгэгч гэдэг шинэ албан тушаал бий болгож томилсон. Манай дүүрэгт арван хороо үүрэг гүйцэтгэгчтэй байж байгаад VII, XV, ХҮ, IX, XX, ХХҮ ,ХХVII хороодод Б.Батзориг тойрон хүрээлдэг хүмүүсээ үндсэн Засаг даргаар томилсон. Иргэд дотроосоо Засаг даргаа сонгох эрх байдаггүй, зөвхөн хэн нэгэн эрх мэдэлтэй эрхмээр томилуулж байна.
-Ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн юм бол. Дүүргийн Засаг даргад тийм хэмжээний эрх мэдэл байдаг гэж үү ?
-АН-ын зарим нэг хүмүүс мөн МАН-ын хагарал байлгүй өөрийн намын хүмүүсээ ч халсан байсан. Ер нь манай дүүрэгт АН-ыг дэмжддэг багш, албан хаагчдыг хомроглон халсан. Тийм эрх мэдэл байхгүй.
-Хууль зөрчсөн хүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- Захиргааны шүүхээр ч зөндөө явсан. Шүүхийн шийдвэрийг Б.Батзориг дарга хэзээ ч биелүүлж байгаагүй. Уг нь ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлагыг хүлээлгэдэг.
-Дүүргийн Засаг даргын үйл ажиллагаанд иргэд нөлөөлж чаддаггүй юм бол ДИТХ шаардлага тавьж болдоггүй юм уу?
- 2008 оны Орон нутгийн сонгууль арав, арваннэгдүгээр саруудад хоёр удаа болсон юм. Хуулийнхаа дагуу 50 хоногийн дараа хурлаа хийж Засаг даргаа томилох ёстой. Үүний дараа тав хоногийн дотор Иргэдийн Нийтийн хурлаа хийх журамтай байдаг. Батзориг даргыг баянзүрхчүүд сонгоогүй өөр дүүргээс томилогдон ирсэн. Дүүргийн ИТХ-ын гишүүд 35-уулаа МАН-ых шүү дээ. ДИТХ сэмхэн л хуралддаг. Уг нь хуулиндаа 14 хоногийн өмнө нийтэд зарласан байх ёстой байдаг. Бид хурлаа зарлах тухай шаардлдаг ч зарлаагүй байтлаа төлөөлөгчид цугладаг юм уу гэж өмнөөс эргүүлэн асуулт тавьдаг. ХҮ хорооний иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн баталсан тогтоол энэ.
- Яагаад иргэд нь сонгоогүй байхад өөр дүүргээс Засаг дарга томилсон юм?
-Энэ цэвэр МАН-ын томилгоо байсан. Сонгогдох сонгуулах эрхийг зөрчин байж томилуулсан Засаг дарга нь ажлаа хийхгүй байна шүү дээ. Сөрөг нам гээд эсэргүүцээд байгаа юм биш ээ. Арай л дэндэж байна.
-Б.Батзориг даргыг бүтээн байгуулалт сайн хийж байгаа гэдэг биз дээ?
- Баянзүрх дүүргийн төв замын дундах цэцэрлэгийг үргэлж засдаг, амгалангийн тойрог, аюулгүйн тойргуудад шавран арслан гэх мэт нүд хуурсан тохижилт хийж байна. Хэнд ч хэрэг зүйлд төсвийг хийсгэж байна. Тодорхой хэмжээний эрх мэдэл албан тушаалд хүрсэн болохоороо дараагийнхаа албан тушаалд хүрэх арга замаа хайж байна. Иргэдийн амьдрал, хорооны хөгжил доройтож байна. Хүмүүсийн нүдэнд бол Б.Батзориг дарга их бүтээн байгуулалт хийж байгаа гэж харагдмаар байшин барилг барьж байна. Өөрөө барилгын компанийн захирал хүн шүү дээ. Үер болохоор л Баянзүрхийн айл өртөж, өвчин гарахаар Баянзүрхийнхэн өвдөөд байна шүү дээ. 70 гаруй тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн гэдэг. Сургуулийн гадаа сагсны талбай барих, шавар арслан, хөшөө босгох зэрэг аар саархан зүйл хийж байна. Үүнийхээ оронд ядаж 70 хүүхдийн цэцэрлэгийн 100 хүүхдийнх болгоод өргөжүүлж болно шүү дээ. Манай дүүрэгт цэцэрлэгийн насны 28 мянган хүүхэд байдаг. Тал нь дөнгөж цэцэрлэгээр хүмүүжиж байна. Дүүргийн Засаг даргыг хуулиндаа тийм эрхтэй гэж байхаас тийм үүрэгтэй гэж байдаггүй юм билээ.
-Албан ёсоор шаардлага хүргүүлээд үр дүн гарахгүй байна уу?
-Олон удаа шаардлагаа хүргүүлж байсан. Шинээр дөрвөн хороотой болоход Засаг даргаа сонгоочээ гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Манай намын гишүүд дэмжигчид хороон Засаг даргаар иргэдийн саналаар гарч ирэхэд огт дэмжддэггүй. Захиргааны шүүхээр ч зеөдөө явсан. Шүүхийн шийдвэрийг Б.Батзориг дарга хэзээ ч биелүүлж байгаагүй. Бодит жишээ дурьдахад л намын үүрийн ХҮ хурал болоход манай намын гишүүн эгч хаалга нь хаалттай болохоор хуралдаа оръё гээд оруулахгүй болохоор нь дотроос хүн гарч ирэхээр нь зөрөөд дайраад орчихсон юм гэсэн. Гэтэл маргааш нь хорооны цагдаа нь хүн зодсон гэсэн гарын үсэгтэй өргөдөл үзүүлээд л байцаалтад оруулсан. Энэ мэтчилэн сөрөг нам болон иргэдийг оролцуулахгүй байгаа нь сэжигтэй байгаа.
-Өнгөрсөн даваа гаригт болсон жагсаалд хичнээн хүн оролцсон бэ?
-Жагсаалд 110 иргэн, манай намын гишүүд, дэмжигчид 200 гаруй хүн оролцсон. Хууль зөрчсөн энэ үйл ажиллагаагаа зогсоо гэж албан шаардлагаа хүргэх гэж ажлын байранд нь очтол нарийн бичиг нь ч, Б.Батзориг ч эзгүй байсан. Энэ үйл ажиллагаагаа зогсоо гэж шаардсан.
Б.НЭРГҮЙ
URL: