ШШГЕГ-ын 9 алба хаагчийг ажлаас нь халжээ

603ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан гавьяат хуульч, шүүгч асан Б нь амиа хорлосон золгүй хэрэг гарсан билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан хариуцлага алдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, хариуцлагын арга хэмжээ авна гэдгийг албаны эх сурвалж хэлж байсан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар хариуцлага алдсан 9 алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Дашрамд дуулгахад, цагдан хорих 461 дүгээр ангид батлагдсан орон тооноос 23 хүнээр дутуу ажиллаж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих