М.Билэгт гишүүний тренд үгс

d7ba9bbfda42b9657f14ee37ef76150bПарламентын  танхимд ялангуяа, камерын өмнө чухам үнэнийг бодох санах юмгүй тас хэлдэг ганц гишүүн бий. Тэр бол мэдээж, УИХ-ын гишүүн М.Билэгт. Хурлаа огт тасалдаггүй, ажилдаа идэвхтэй хандаж, чуулган болгон дээр үг хэлдэг ганц гишүүн. Байнгын хороо, чуулганы хуралдаанд хэлсэн түүний үгээс онцлох эшлэлүүд  цахим орчинд “афоризм” болж цацагдах болсон. “Өвөл болохоор хүйтэрдэг” гэх алдарт эшлэлээс  эхлээд М.Билэгтийн хэлсэн трэнд үгсийг хүргэе.Түүний хэлсэн үг одоо ч сошиал сүлжээнд трэнд болсоор л байгаа.

Тэр мөн малд хайртай ганц гишүүн. Чуулганы танхимд малчдаа байнга ярьж “Үндэсний баялаг мал, манай Монголчууд олон зуун жил малаа маллаж, түүгээрээ амьдарч ирсэн” хэмээн  хэлсэн нь олон.  Мөн тэрбээр  шатахууны үнийг буулгах шинэ санаа олсон нь  “20 сая малаар шатахуунаа бартердъя”. Үүнээсээ бол өөнтөгч нарын бай болсон нь худлаа биш. Гэлээ гээд эрхэм гишүүн маань хэлж ярихаа хэнээр ч заалгахгүй чуулганы хуралдаан бүр дээр  хэлье гэснээ хэлчихье шулуухан нэгэн.Чуулганы хуралдаан дээр хамгийн олон удаа үг хэлснээрээ О.Баасанхүү гишүүний араас удаалах нь ойлгомжтой.  Түүний хэлсэн “Айдас хүйдэс, жигдрэх юмандаа байгаа байх “гэсэн үг нь одоо ч гэсэн сошиал орчинд эрчээ алдаагүй байна.  Үнэхээр ч нийгэмд “айдас, хүйдэстэй” байгаа бөгөөд удахгүй жигдрэх юмандаа орох байх гэсэн хүлээлт байна. Ямартаа ч сүүлийн үед улс төрд өрнөөд байгаа үйл явдлыг гуравхан үгээр оновчтой олж харж, дүгнэсэн хүн эрхэм гишүүнээс өөр хэн байгаа юм бэ.М.Билэгт гишүүний бас нэг трэнд үг бол “Шодоргос” байлаа. Үнэндээ тэр “Шударга ёс” гэж хэлсэн ч, олон хүний чихэнд “Шодоргос” болж сонсогдсон. Харин түүний хэлсэн энэ үг урлагийнханд ихэд таалагдаж, уран бүтээл болон мэндэлсэн билээ.Ирэх хаврын чуулганаар М.Билэгт гишүүний  ямар үг тренд  болохыг таашгүй. Ямартаа ч ЖДҮ авч нүгэл хийсэнгүй, иргэд биднийгээ инээдээр мялааж яваа эрхэм гишүүнд инээдмийн баярын мэндийг онцлон хүргэе.

ТРЕНД ҮГС : ИРГЭД МААНЬ ИХ АЙДАС ХҮЙДЭСТЭЙ БАЙХ БОЛООД БАЙНА

ШОДРОГОС ҮГҮЙ БОЛЛОО

ҮНДЭСНИЙ БАЯЛАГ МАЛ

20САЯ МАЛААЛ ШАТАХУУНАА  БАРТЕРДЬЯ

24barimt.mn

URL:

Сэтгэгдэл бичих