“СЭР” ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА

Иргэд үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүний чанар, үйлчилгээн дээр сэтгэл ханамжийн баталгааг хангалттай хэмжээнд  өгдөг. Үүнийг  бизнесийн   байгууллага дээрээ амжилттай хэрэгжүүлсэн нийтийн хоолны газар болон үйлчилгээний  байгууллагууд нийслэлд олон байна. Гэвч нийтийн  хоолны сүлжээ газар бүр  чанарыг эрхэмлэж, дотоод үйлчилгээндээ өдөр бүр стандартаа хэрэгжүүлэн,  хэрэглэгчдэдээ  хүндэтгэдэггүй нь KFC  сүлжээ хоолны газрын чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээс олон хүн  хордсон үйл явдал илтгэлээ.  Энэ ч олон үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг гонсойлгосон гэхэд болно.

3be3aeec266f680565295d0ec4752f02

KFC түргэн хоолны сүлжээ газар нь дэлхийн 120 гаруй оронд салбараа нээсэн томоохон сүлжээ бизнесийн байгууллага. Энэ ч утгаараа KFC  сүлжээ хоолны газар нь олон оронд өөрийн гэсэн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж хэрэглэгчдийн дунд байр сууриа олсон үйлчилгээний газар юм. Гэхдээ  сайн тал, саар тал нь энэ тэнцүү   байдаг сүлжээ  хоолны газар гэхэд хилсдэхгүй.Хэрэглэгчийн хэрэглээний соёл болоод   мэдээлэлд итгэн  үнэмших чадвар дээр үндэслэн  KFC сүлжээ  хоолны газрууд  цэцэглэн хөгждөг талаар  шүүмжлэл  хэд хэдэн удаа гарсан  байдаг. Мөн хамгийн их авилга цэцэглэн хөгжсөн улс оронд салбар нэгжээ  түгээдэг гэдгийг судлаачид дурдсан байдаг.Гэхдээ бид  авилгалыг хөгжүүлж байгаа нь  энэ гээд  сүлжээ  хоолны газрыг хэт давамгайгаар буруушаах нь  зүйд төдийлөн нийцэхгүй. Авилга хөгжүүлдэг гэдэг нь баталгаатай бус мэдээ.

Харин дэлхийд хэмжээнд  үйл ажиллагаа явуулж байгаа KFC  төв салбарт Монголд үйл ажиллагаа явуулж байгаа салбар аж ахуй нэгжийн хариуцлагагүй байдал дээр үндэслэн  хариуцлагын тогтолцоогоо хэрэгжүүлэхийг шаардах  хэрэгтэй. Үүнийг хэрэглэгч, шүүмжлэгч, сэтгүүлчид бус Монгол улсын гэсэн  тодотголтойгоор   үүрэг гүйцэтгэж  байгаа  холбогдох төрийн  байгууллагын ажилчид хийх  ёстой. Нэгэнтээ л салбар сүлжээ хоолны  газрыг нээсэн  нь л бол стандартыг  хүртэл давхар  хэрэгжүүлэх ёстойг шаардах хэрэгтэй төрийн албан хаагчид аа? Бид төрийн албан хаагчдын данхагар бүтэцтэйгээс гадна хавчигдмал эдийн засагтай өрөвдөлтэй иргэд. Энэ ч үүднээс хүн бүр улсын хэмжээнд болон нийслэлийн хэмжээн дэх  өөрт  тохиолдсон стандартын бус  үйл ажиллагаанд хяналт тавьж түүнд залруулга хийхийг шаардаж чадахгүй. Энэ ч үүднээс иргэдийг төлөөлөх  цагдаагийн байгууллага,  хяналтын байгууллага, гаалийн байгууллагын  ажилчдыг  цалингаа авч байгаа ажлаа хийж гүйцэтгэ гэж шаардмаар байна.

 Бидний  хүний эрхийг хамгаалахаас  эхлүүлээд  хүнсний  аюулгүй байдлыг салбар хуультай улс орон. Монгол улсын  хууль эрх мэдэлтнүүдийн хүрээн дэх салбар нэгжүүдэд хэрэгжүүлдэггүй гэсэн сэтгэлгээгээ хаях цаг болсон байна.  Хууль бол бидний эрх ашгийг төлөөлөгч, иргэний амь нас бол Монгол улсын  тунхаглал. Тиймээс хэсэг хугацааны  дараагаар  “KFC  бол таны заавал очих ёстой сүлжээ түргэн хоолны газар” мөн гэсэн сурталчилгаа цацагдах вий гэхээс  бид эмээж байна. Иргэд  бид ч гэсэн хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг шаардаж суръя.

http://shilen.mn/764


URL:

Сэтгэгдэл бичих