Чихрийн шижин өвчнөөр нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байсан ялтан нас баржээ

597

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн амиа алдсан талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид хүн нас барсан асуудал гараагүй. Хулгайн хэргээр ял эдэлж байсан нэг хүн чихрийн шижин өвчнөөр хорих 401 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар хүсэлтийн дагуу нэгдүгээр эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ хийлгэж байсан. Гэвч өвчний улмаас эмнэлэгт нас барсан” гэсэн мэдээллийг өглөө.

Талийгаач нь хулгайн хэргээр 3 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан бөгөөд хоригдоод жил болж байжээ. Мөн тэрээр хоригдохоосоо өмнө ч эмчийн хяналтад байдаг байсан аж.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих