Монгол эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 81-т жагсав

Америкийн “The Heritage Foundation” хүрээлэн, “The Wall Street Journal”-тай хамтран “Эдийн засгийн эрх чөлөө 2012” индексээ гаргалаа. Энэ чансааг 10 үзүүлэлтээр, 100 онооны системээр дүгнэдэг. Ингэхдээ дэлхийн улс орнуудыг эдийн засгийн эрх чөлөө нь ямар төвшинд байгаагаар нь тав ангилдаг. 2010 онд Монгол Улс 60 оноогоор 88 дугаар байр эзэлж, дундаж эрх чөлөөт орны тоонд багтаж байсан бол өнгөрсөн онд энэ үзүүлэлт буурч, эдийн засгийн эрх чөлөө хумигдмал гэгдэж байв. Тэгвэл 2012 оны шинэ чансаагаар 61,5 оноогоор 81 дүгээр байрт дэвшиж, дундаж эрх чөлөөт эдийн засагтай орны тоонд багтлаа. Ази номхон далайн бүсийн 41 орноос Монгол Улс 12-т жагсчээ.  Уг чансааг Хонконг тэргүүлсэн бол Сингапур, Австрали, Шинэ, Зеланд удаалж, Швейцарь айргийн тавд оржээ.

Г.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих