Дэлхийн хамгийн үнэтэй уран зураг алга болжээ
Италийн сэргэн мандлын үеийн алдарт уран бүтээлч Леонардо Да Винчийн зурсан “Дэлхийг аврагч” зураг Арабын нэгдсэн эмирт улсын Абу Даби хот дахь Луврын салбар музейгээс алга болсон тухай “New York Times” сонинд мэдээлжээ.
Абу Даби дахь Луврын салбар музей өнгөрсөн оны есдүгээр сард алдарт уран зургийг олон нийтэд дэлгэн танилцуулах арга хэмжээгээ ямар нэг тайлбар хийлгүй гэнэт цуцалсан аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй салбар музейн ажитнууд уран зураг хаана байгаа тухай мэдэх хүн байхгүй гэсэн байна. Парис дахь Луврын музейд ч “Дэлхийг аврагч” хаана буйг мэдэхгүй байгаа гэнэ.
2017 оны арваннэгдүгээр сард “Дэлхийг аврагч”-ийг “Christie’s” дуудлага худалдаагаар 450 сая ам.доллараар хувь хүн худалдаж авсан билээ. “New York Times” сонины үзэж буйгаар, тус уран бүтээлийг Саудын Арабын хунтайж Бадр Бен Абдулла Бен Фархан Аль Сауд худалдан авч Абу Даби дахь Луврын музейд хадгалуулжээ.
Б.Туг
URL: