Онц ноцтой гэмт хэргүүдийн ингэж шийдвэрлэжээ
Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн онд дүүргүүдийн прокурор ямар хэргийг хэрхэн шийдсэн талаар мэдээллэв. Баянзүрх дүүргийн прокурорын газрынхан онц ноцтой олон хэргийг шийдвэрлэжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэргийн хотхонд онц ноцтой хэрэг үйлдсэн Б.Алтанбаганд чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял оноожээ. Тэрбээр төрсөн эгч Д.Мөнгөнзагасын гэрт санаатай гал ьтавин гэмтээж, төрсөн охин, хоёр сартай А.Янжинлхамыг өлгийгөөр нь боож шатаана гэж танхайрсан юм байна.
Мөн дүүргийн аравдугаар хороонд эхнэрийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны тавдугаар сард гарсан юм. Тэрбээр эхнэрийгээ боож, тархинд нь хүнд гэмтэл учруулснаас эхнэр нь амь насаа алджээ. Уг хэргийг үйлдэгч Б.Цогтод 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан юм. Мөрдөн байцаалтын явцад уг хэргийг үйлдсэн Д.Дашид 5.1 жилийн хорих ял оноосон ч гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар давж заалджээ. Нийслэлийн шүүх хэлэлцээд, 775 тоот магадлалаар түүний бичелэн эдлэх ялыг 2.7 жил болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Кино урлагийн дээд сургуулийн оюутан Д нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Амазон” баарны ойролцоо согтуу үедээ Г-г зодож гэмтээснээс амь насыг хөнөөсөн юм. Түүний гэм буруутай үйлдэлд 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.
Х.Сүрэн
URL: