Цагдан хоригдож байсан ялтан амь насаа алджээ

6pr7q6lf470ssrtbqm3paag5ajШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байсан ялтан амь насаа алдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр тус ангид ял эдэлж байсан, 36 настай иргэн гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байжээ. Урьдчилсан байдлаар талийгаачийн үхлийн шалтгааныг өвчний улмаас хэмээн дүгнэж байгаа ч задлан шинжилгээний дараа эцсийн шалтгааныг тогтооно гэдгийг албаныхан хэллээ.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих