В.Путины Монголд хийх дөрөв дэх айлчлал хэзээ тохиох вэ

577

Өмнөх долоо хоногт Монголд ирсэн өндөр хэмжээний зочдын нэг нь ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал байв.

Энэ оны хувьд хоёр орны  хамтын ажиллагааны хувьд түүхэн олон үйл явдал тохионо. Тухайлбал,  Халхын голын байлдааны ялалтын 80 жил, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой тохионо.  Энэ бүхэн  бүгд хоёр орны хамтын ажиллагааны үр шим болж үлдсэн.

Харин И.В. Моргулов сайдын айлчлалын дараахан  В.Путины Монголд хийх айлчлалын бэлтгэл ажлын тухай яригдаж эхэллээ.

Халхголын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд хоёр улсын тухайд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тухайлбал энэхүү ойн хүрээнд ОХУ-ын талаас Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна.

Хэдийгээр ээлжит бус чуулгантай, хэд хэдэн хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэх шахуу ажилтай байсан ч УИХ дарга Г.Занданшатар  ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан. Энэ үеэрээ тэрбээр  энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд болон хэд хэдэн томоохон хамтарсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав.

Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлан гэдэгт найдаж байгаагаа илтгэхин зэрэгцээ энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэдгээ илэрхийлсэн юм.

Халхголын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээнд хоёр улсын тухайд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тухайлбал энэхүү  ойн хүрээнд  ОХУ-ын талаас Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сум болгох ажил эхлээд явж байна. Мөн Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл бий.

Засгийн газрын Шадар сайд болон Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ямартай ч Халхголын 80 жилийн ойгоор  ОХУ-ын Ерөнхийлөгч  В.Путин Монголд айлчлах нь бараг тодорхой болж байх шиг байна.  В.Путины хувьд Монголд урьд нь гурван ч удаа  айлчлал хийж байв. Тодруулбал,  2000, 2009 онд  болон 2014 онд Монголд айлчилсан.

Эдгээр айлчлалын хүрээнд Монгол Улсын иргэдийг  ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломж болон хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж байсан билээ.

Халх голын байлдааны өмнөх нөхцөл байдал  хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улсын үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байсан юм.

Монгол Зөвлөлтийн цэргүүд 1939 оны 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 1939 оны 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн түүхтэй.

Энэ түүхэн хугацаанаас харвал В.Путины Монголд хийх айлчлал цаг хугацааны хувьд  намар тийшээгээ товлогдох болов уу гэж харагдаж байна.

Харин энэ удаагийн айлчлалын үеэр хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай “хуучин” сэдвээ Монголын талаас дахин тавих магадлал их.

Г.Хантулга


URL:

Сэтгэгдэл бичих